ОНОШЛОХ, ҮНЭЛЭХ СУДАЛГАА ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

“Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний 4.2.1.2.1-д заасны дагуу БСҮХ-ийн Гадаад хэлний төв, Боловсролын ерөнхий газар хамтран төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын англи хэлний түвшинг оношлох, үнэлэх судалгааг энэ оны 06 дугаар сарын 28-ны өдөр аймаг, нийслэлд 14:00 цагт нэгэн зэрэг цахимаар зохион байгуулна.  
 
Англи хэлний багш нарын түвшинг оношлох, үнэлэх судалгааг Багшийн цахим кампус сургалтын систем (esurgalt@itpd.mn) -ийг ашиглан зохион байгуулна.  
 
Оношлох, үнэлэх судалгаа нь listening, reading, writing, language use гэсэн 4 хэсэгтэй ба нийт 80 минут үргэлжлэх тул судалгаанд хамрагдах багш нар цахим орчинд холбогдох боломжтой компьютер, шаардлага хангасан чихэвчтэй байхад анхаарна уу.  
 
Багш нарын түвшинг оношлох, үнэлэх судалгаа нь 2022-2023, 2023-2024 оны хичээлийн жилд зохиогдох англи хэлний багшийг чадавхжуулах сургалтын үйл ажиллагаанд ашиглагдах тул багш бүр Needs Analysis буюу оношлох, үнэлэх судалгаанд хамрагдана уу. 
 
Орон нутгийн хувьд: 
 
Сумын сургуулиудын англи хэлний багш нар аймгийн төвд очин оношлох, үнэлэх судалгаанд хамрагдах бөгөөд зохион байгуулалтыг тухайн аймгийн боловсрол, шинжлэх ухааны газар хариуцан зохион байгуулна. Аймгийн хэмжээний нийт англи хэлний багш нарыг нэг \1-2 байж болно\ сургууль дээр цуглуулан цахим орчинд саадгүй холбогдох боломжтой танхимд суулган судалгаанд оролцуулах ажлыг БШУГ-ууд хариуцна. Оношлох, үнэлэх судалгааны явцад аймгийн БШУГ-ын мэргэжилтнүүд, сургуулиудын үнэлгээ хариуцсан сургалтын менежер, бусад ажилтнууд ажиллаж 15-20 багш тутамд нэг ажилтан хяналт тавьж ажиллана.  
 
Сумаас аймгийн төвд ирж оношлох, үнэлэх судалгаанд хамрагдсан багш нараас урьдчилж авсан судалгааны дагуу замын зардлын нэгдсэн тооцоололд үндэслэн тухайн аймгийн БШУГ-т нийт зардлыг шилжүүлнэ. Тиймээс замын зардлын НЭГДСЭН ТООЦООЛОЛ хийж ирүүлэх, орон нутгаас ирсэн багш нарт замын зардал олгох, санхүүгийн баримт бүрдүүлэх ажлыг БШУГ хариуцан зохион байгуулна.  
 
Нийслэлийн хувьд: 
 
Нийслэлд дүүргийн боловсролын хэлтсүүд англи хэлний багш нарыг өөрсдийн сургууль дээр цахим орчинд холбогдох боломжтой 1 \1-2\ танхимд суулган судалгаанд оролцуулах ажлыг хариуцаж зохион байгуулна. Оношлох, үнэлэх судалгааны явцад дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтэн, сургуулиудын үнэлгээ хариуцсан сургалтын менежер бусад ажилтнууд ажиллаж 15-20 багш тутамд нэг ажилтан хяналт тавьж ажиллана. Дүүргийн боловсролын хэлтсээс сургуулиуд дээр ажиллах үнэлгээ хариуцсан сургалтын менежерүүдийг сургууль хооронд сэлгэн ажиллуулах зохицуулалт хийнэ. Жишээ нь: ххх-р сургуулийн үнэлгээ хариуцсан сургалтын менежерийг ойролцоо сургууль дээр зохион байгуулагдаж буй оношлох, үнэлэх судалгааны хяналтын ажилтнаар ажиллуулах гэх мэт.  
 
Зааварчилгаа
 
Санхүүгийн баримт бүрдүүлэх: 
 
Боловсролын Ерөнхий Газрын \байгууллагын\ регистрын дугаар – 6815715  
 
БОЛОВСРОЛЫН СУДАЛГААНЫ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН
 
БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР