Сургалт зохион байгуулагдлаа

Швейцарийн хөгжлийн агентлаг, “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслөөс санхүүжүүлэн, хэрэгжүүлж буй “Сургуулийн орчинд сэтгэл зүйч ажиллуулах” төсөл амжилттай хэрэгжиж байна.

Одоогоор “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц 30 сургууль, БШУЯ-ны харьяа лаборатори болон олон улсын хөтөлбөртэй сургуулиудад ажиллах сэтгэл зүйчдийг ажиллуулахаар мэргэшүүлэн сургаж байгаа бөгөөд сургалтыг цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулж байна. Танхимын сургалтыг БМДИ-тэй хамтран төслийн түшиц байгууллага – Боловсролын хүрээлэн дээр зохион байгуулж байна.