ОРОЛЦОГЧДЫН БАЙР СУУРЬ

“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” үндэсний нэгдсэн арга хэмжээнд сонсогчоор идэвхтэй оролцон санал сэтгэгдлээ цахим талбарт хуваалцсан зарим оролцогчтой тусгайлан холбогдож санаа бодлыг нь дэлгэрүүлэн сонсож та бүхэндээ хүргэхийг зорьсон цуврал ярилцлагуудыг хүлээн авна уу.


Оролцогч: Баян-Өлгий аймгийн НТБТ-ийн захирал Б.Бахытгүл


Ярилцсан: Боловсролын хүрээлэнгийн ЭША Х.Сандугаш


– Сайн байна уу?  Та энэ арга хэмжээний давуу талыг юу гэж бодож байна вэ?

Б.Б: Цаг хугацааны хувьд цаг үеэ олсон, үндэсний хэмжээний 21 аймаг, 9 дүүргээс, хүссэн хэн ч оролцох бололцоотой, төрийн бүх шатны байгууллагууд оролцож уялдаа холбоотой нэгэн зорилтын төлөө ажиллаж байгаа нь давуу тал байна. ТХБ-ийн судалгаа, тайлангуудыг харахад хэрэгжилтийн биелэлт 80% байгаа нь энэхүү хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг харуулж байна.


– Таны бодлоор хүүхэд залуучууд ТХ-ийн талаар гаргасан санал санаачилгыг хэрэгжүүлэх, ажил хэрэг болгоход ямар саад бэрхшээл тулгардаг вэ?

Б.Б: Хүүхдүүдэд эцэг эхийн хараа хяналтыг сайжруулж, тэдний нийгэмд оролцоог нь нэмэгдүүлэх нь чухал. Хүүхдийн эрхийг дээдлэхэд сургуулийн зүгээс, нийгмийн зүгээс дэмжих хэрэгтэй. Хүүхдүүд тасралтгүй сурах, хөгжих, өөрсдөө гарц гаргалгаа гаргаж явахад томчууд, нийгэм саад болох ёсгүй.


– Хамтын ажиллагаа түншлэлийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд таны гүйцэтгэх үүргийг та юу гэж бодож байна вэ?

Б.Б: Хамтын ажиллагаанд миний хувьд орон нутагт насан туршийн боловсролын бүх багш нар төрийн болон төрийн бус байгууллагуудтай иргэний нийгэм,хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч орон нутгийн хөрсөнд ТХБ-ийн 17 зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлж, боловсролоор дамжуулан ирээдүйг өөрчлөх ядуурлыг устгах, хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэх, иргэн бүрд байгаль орчноо хамгаалах, зөв хандлагатай болох, хүний эрх, жендрийн тэгш байдлыг хангаж шударга нийгмийг бий болгох юм.


– Таны ажилладаг салбарт ТХБ-ын үзэл баримтлал хэрхэн биеллээ олж хэрэгжиж байна вэ?

Б.Б: Миний хувьд ТХБ-ын зорилго зорилтыг орон нутагтаа түгээн дэлгэрүүлэх, ер нь бусдын соёлын ялгааг хүндэтгэж, хамтдаа энх тунх амьдрах дэлхий хэмээх нэгэн дээвэр доор байгаль экологийг хамгаалж, хүний эрхийг дээдлэх иргэдтэй дэлхийн ирээдүйг бий болгохоор манай улс хичээнгүйлэн ажиллаж байгаа гэж боддог. Олон хүмүүс ТХБ-ын амьдрах ухааны боловсролоор хандлага, амьдралын чанар нь тодорхой хувиар дээшилж байгаа нь судалгааны үр дүнгүүдээс харж болохоор байна. НТБ төвүүд иргэдэд чанартай, тогтвортой сургалтыг цахим болон танхимаар суралцагчдын хүсэл сонирхол, насны онцлогт тохируулан явуулж ирсэн.  Амжилттай хэрэгжиж тогтвортой хэрэглээнд суралцаж, гялгар уутнаас татгалзаж даавуун улавч өмсөхийг цэцэрлэгүүд хэрэгжүүлж байна.


Таны бодлоор ТХБ-д юу хамгийн чухал вэ?

Б.Б: ТХБ-д хүн бүрийн оролцоо чухал бөгөөд төрийн байгууллагууд уялдаатай ажиллах хэрэгтэй.


– Танд баярлалаа.Танай хамт олон амжилт хүсье.