“БҮХ ТҮВШНИЙ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛД ТУЛГАРЧ БУЙ ОНОЛ, ПРАКТИКИЙН АСУУДЛУУД” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Боловсрол шинжлэх ухааны яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Швейцарын хөгжлийн  агентлагийн хамтран  хэрэгжүүлдэг Тогтвортой хөгжил –II  төслийн хүрээнд “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ТӨЛӨӨХ ХАМТЫН САНААЧИЛГА, ТҮНШЛЭЛ” ОНЛАЙН АРГА ХЭМЖЭЭ 3 дахь өдрөө  амжилттай үргэлжилж байна.


Эхний гурван өдрийн онлайн арга хэмжээнд боловсролын бүх шатны байгууллагын ажилтан, багш сурган хүмүүжүүлэгчид оролцож, санал бодлоо хуваалцаж байна.


3 дахь өдрийн үдээс хойш арга хэмжээний онцлог нь ТХБ-ийн асуудлыг онол, арга зүйн талаас нь хэлэлцэж байгаагаараа онцлогтой юм.


Энэхүү хурлаар тогтвортой хөгжлийн иргэн төлөвшлийн онол арга зүйн үндэс, цаг уурын өөрчлөлтийн асуудлаар багш нарын багшлахуйд тулгамдаж буй асуудал, ТХБ ба цахим сургалтын онол арга зүйн асуудал зэргийг хэлэлцүүлж байна.


Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийг бид хэвлэмэл хэлбэрээр Боловсролын хүрээлэнгийн ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ -26-аар та бүхэндээ хүргэх болно.


ТХБ II ТӨСЛИЙН ТҮШИЦ БАЙГУУЛЛАГА БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН