Ахлах ангийн математикийн цахим хичээл

Өнгөрсөн 1 жил гаруйн хугацаанд  ЕБС-ийн хичээл, сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж чадаагүйн улмаас сурагчид агуулгын хоцрогдолд ороод байгаа билээ. Энэ асуудлыг шийдвэрлэхэд  багш, сурагчдад бодитой дэмжлэг үзүүлэх зорилгоор бэлтгэсэн цахим хичээлүүдийг та бүхэнд хүргэж байна. Энэ үйл ажиллагааг Нийслэл, аймаг дүүргийн БСУГ-ын математикийн мэргэжилтнүүд санаачилж, нийслэл, орон нутгийн шилдэг багш нарыг оролцуулан зохион байгуулснаас гадна Боловсролын хүрээлэн  мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллалаа.


10 – 12 дугаар ангийн Математикийн заавал судлах болон сонгон судлах хичээлүүдийг нийтэд нь хамарсан 30 бүлэг сэдэв, хичээлүүдийг бэлтгэж, оруулахаар төлөвлөсөн бөгөөд тухайн бүлэг сэдвийн хүрээнд үндсэн хоёр хэсэгтэй.  Багшид зориулсан хэсэгт хичээлийн төлөвлөлт, хэрэглэгдэхүүнийг,  сурагчдад зориулсан хэсэгт видео хичээлүүд, бие даан ажиллах 3 түвшний даалгавар, хариу,  цахим сорилыг багтаасан.


Сурагчид хичээлийг хэрхэн ашиглах вэ?

  1. Сурагчид эхлээд видео хичээлээ маш анхааралтай үзэж, судлах явцдаа математикийн гол нэр, томьёо, чанар, тодорхойлолтыг бичиж, тэмдэглэх нь чухал.
  2. Бие даан ажиллах даалгаврыг анхан шатнаас нь эхлэн бодож, дууссаны дараа (дундаж, ахисан түвшин)дараагийн шатны бодлогуудыг бодох хэрэгтэй. Бодож дуусгаад хариугаа тулган зөв буруугаа өөрөө шалгах боломжтой.
  3. Өөрийн үнэлгээний сорилуудыг ажиллаж, өөрийгөө үнэлнэ, сорил мөн 3 түвшинд боловсруулагдсан байгаа.

Доорх холбоосоор хандаж үзнэ үү (хичээлүүд нэмэгдэж байна)

10-р ангийн хичээлүүд

11-р ангийн хичээлүүд

12-р ангийн хичээлүүд


Та бүхэнд өндөр амжилт хүсье.