Шинэ төрлийн коронавирусын дэгдэлт, халдвараас хүн амыг урьдчилан сэргийлж, хамгаалах чиглэлээр авах арга хэмжээний хүрээнд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг түр зогсоосонтой холбоотойгоор 2019-2020 оны хичээлийн жилд зохион байгуулсан теле хичээлийн агуулгыг бататгах, 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах урьдач нөхцөлийг сайжруулах, багшлах арга зүй (ээлжит хичээл) -д дэмжлэг үзүүлэх, ЕБС-ийн сургалтын үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжихэд чиглэсэн багшлах арга зүйн зөвлөмж боловсруулах ажлын хэсгийн 2 удаагийн хэлэлцүүлгийг 2020 оны 06 дугаар сарын 23, 7 дугаар сарын 2 ний өдрүүдэд БХО-ны 405 тоотод зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт БСШУСЯ-ны холбогдох мэргэжилтнүүд, Боловсролын Хүрээлэнгийн ЭША-ууд, БМДИ-ийн Арга зүйчид, ажлын хэсгийн гишүүд оролцож, зөвлөмжийн бүтэц, агуулгын талаар санал солилцов. Зөвлөмж боловсруулах ажлын явцын талаар зарим судлагдахуунууд танилцуулга хийж сайжруулах саналыг тусган хэрэгжүүлэхээр болов.