Ерөнхий боловсролын сургуулийн дараах сурах бичиг зохиох зохиогчийн багийг урьж байна.
№ | Анги | Сурах бичиг | Хэвлэлийн хуудас |
Бага анги (Тусгай хэрэгцээт боловсрол) | |||
1 | I | Монгол хэл I /Оюуны хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын/ | 18 |
2 | V | Математик V /Оюуны хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын/ | 20 |
3 | I-V | Хэл засал I-V багшийн ном /Сонсголын бэрхшээлтэй сурагчдын/ | 20 |
Дунд анги | |||
4 | VI | Монгол хэл VI | 16 |
5 | Үндэсний бичиг VI | 10 | |
6 | Уран зохиол VI | 10 | |
7 | VII | Газарзүй VII | 8 |
8 | Монгол хэл VII | 12 | |
9 | Үндэсний бичиг VII | 10 | |
10 | Уран зохиол VII | 12 | |
11 | IX | Казах хэл, уран зохиол IX | 18 |
Ахлах анги | |||
12 | X | Мэдээллийн технологи X | 12 |
13 | Дизайн технологи X | 16 | |
14 | XI | Мэдээллийн технологи XI | 12 |
15 | Нийгэм судлал XI | 16 | |
16 | Дизайн технологи XI | 16 | |
17 | XII | Математик XII | 20 |
18 | Мэдээллийн технологи XII | 12 | |
19 | Монгол хэл XII | 12 | |
20 | Үндэсний бичиг XII | 10 | |
21 | Уран зохиол XII | 10 | |
22 | Дизайн технологи XII | 16 | |
23 | Англи хэл XII | 20 | |
24 | Орос хэл XII | 20 |
БСШУ-ны сайдын 2009 оны 131-р тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам”-ын 2.2-ыг үндэслэн сурах бичгийн зохиогчийн багийг шалгаруулна. Шалгаруулалтад оролцох хүсэлтэй зохиогчийн баг дор дурдсан материалыг бүрдүүлэн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 18 цагаас өмнө Багшийн хөгжлийн ордны 304 тоотод ирүүлнэ үү. Үүнд:
- Зохиогчийн багийн гишүүдийн анкет (Анкетын загварыг энд дарж татаж авна уу!)
- Боловсролын болон мэргэжлийн зэргийг гэрчлэх баримт бичиг (Нотариатаар баталгаажуулсан байх)
- Тухайн боловсролын болон ЕБС-ийн сурах бичиг, сургалтын чиглэлээр гаргасан бүтээлийн жагсаалт (сүүлийн 5 жилээр)
- Зохиогчийн багийн ахлагчийн захидал (Захидалд багийн гишүүдийн ажлын чиг үүргийг тодорхойлон, сурах бичгийн агуулга, арга зүй, үнэлгээ, зохиомжийн шинэлэг санааг тусгасан байх)
- Зохиох сурах бичгийн тодорхой нэг сэдвийн боловсруулалт (2-4 нүүр байх)
Зохиогчийн баг 5-аас доошгүй гишүүнтэй байх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Тухайн боловсролын болон тухайн шинжлэх ухааны чиглэлээр мэргэшсэн гишүүнтэй байх;
- Тухайн боловсролын агуулга, арга зүй, дидактикаар мэргэшсэн гишүүнтэй байх;
- Сурах бичгийг сургалтын практикт ашигладаг гишүүнтэй байх;
БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН: Хаяг: Багшийн хөгжлийн ордон, Сурах бичиг сургалтын орчны судалгааны сектор, 304 тоот өрөө. Харилцах утас: 96003031, 99242744