Боловсролын хүрээлэнгийн хамт олон 2019 оны эхний хагас жилийн ажлаа дүгнэв.

Боловсролын хүрээлэн 2019 оны эхний хагас жилд судалгааны чиглэлээр 20 зорилтод ажлыг гүйцэтгэхдээ 7000 гаран сурагч, оюутан, багш, эцэг эх, иргэд, боловсролын мэргэжилтэн арга зүйчидтэй хамтран ажиллахдаа:

  • Бодлогын судалгаа
  • Монгол хүүхэд судлал,
  • Олон хэл, соёлын боловсрол,
  • Хөтөлбөрийн хөгжил судлал /ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд боловсрол/
  • Сурах бичиг сургалтын хэрэглэгдэхүүн судлалын чиглэлээр онол, практикийн ач холбогдол бүхий үр дүн гаргасан байна.

 

Арга зүйн чиглэлээр 110 зорилтод ажлыг бид гүйцэтгэхдээ хөтөлбөр судлал, сурах бичиг судлал, хүүхдийн хөгжил судлалаар үндэсний хэмжээний үр дүн гаргасан байна.

 

Энэ чиглэлд ерөнхий боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн сайжруулалт хийж, суралцахуйн зорилтуудыг боловсронгуй болгох үйл ажиллагааг үндэсний хэмжээний чадавх бүхий эрдэмтэн, мэргэжилтэн, багш нартай хамтран ажилласан юм. Үүнтэй холбоотой сурах бичгийг сайжруулах  томоохон цар хүрээтэй ажлыг гүйцэтгэж байна.

 

Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд үндэсний боловсролын байгууллагуудтай хамтран ажиллахдаа хөтөлбөр судлал, үнэлгээний арга зүй, үнэлгээний даалгавар боловсруулах арга зүйн чиглэлээр дэмжлэг үзүүлж ажилладаг бөгөөд энэ чиглэлийн үйл ажиллагаа эхний хагас жилд хийгдсэн  байна.

 

2019 оны эхний хагас жилд бид:

  1. Судалгааны арга зүй 2 боловсруулсан.
  2. Боловсролын судалгааны онолын өгүүлэл 2 нийтлүүлсэн.
  3. Туршилт судалгааны болон сурталчилгааны өгүүлэл 37 нийтлүүлсэн.
  4. Олон улсын болон гадаадын эрдэм шинжилгээний хуралд 5 илтгэл хэлэлцүүлсэн.
  5. Дотоодын эрдэм шинжилгээний хуралд 9 илтгэл хэлэлцүүлсэн.
  6. Судалгааны тайлан 4-ийг боловсруулсан байна.

 

Эхний хагас жилд бидний онцлох ажил:

  1. Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг сайжруулсан, суралцахуйн зорилтуудад шинжилгээ хийж сайжруулсан,
  2. Боловсролын салбарын суурь судалгааны тайланг боловсруулав.
  3. Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн судалгааны тайланг боловсруулав.
  4. Сурах бичгийг сайжруулах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
  5. Монгол хүүхдийн цогц хөгжлийн судалгааны 2 дугаар шатны бэлтэл хангагдсан.
  6. Олон хэл соёлын судалгааны бэлтгэл хангагдаж байна.

Мэдээ бэлтгэсэн:

Боловсролын хүрээлэн, Эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Санжаабадам (Ph.D)