Боловсролын хөтөлбөрийн судалгааны секторын бүтээлүүд

2016-2018 онд БСШУСЯ ба Олон улсын жайка байгууллага хамтран мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх зорилго бүхий PROCESS төслийг хэрэгжүүлсэн. Энэхүү төслийн хүрээнд боловсруулсан судалгааны тайлан нь Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд 2012 оноос Монгол Улсын бага, дунд боловсролд хэрэгжүүлсэн сургалтын цөм хөтөлбөр, сурах бичиг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх үйл ажиллагааны талаарх мэдээ, баримт цуглуулан, эмхтгэн цэгцэлж, давуу, сул талыг дүгнэн, тулгамдсан асуудлыг илрүүлж, түүнээс гарах шийдэл саналыг дэвшүүлсэн. Энд дарж үзнэ үү

 

 

БСШУС-ын сайдын 2018 оны A/549 дүгээр тушаалаар  “ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлал” батлагдлаа. Энэхүү аргачлалд боловсролын зорилгыг хангахын тулд үндэсний, бүс нутгийн болон суралцагчийн бодит нөхцөл байдлыг харгалзан хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх, сайжруулах цикл үйл ажиллагааг PDCA загварт үндэслэн төлөвлөгөөтэй, зохион байгуулалттай, тасралтгүй дэмжин ажиллах арга зүйг тусгасан болно. Энд дарж үзнэ үү