Улсын шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал болж өнгөрлөө

Боловсролын хүрээлэнгээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдлагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг улсын шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал 2019 оны 03 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо БХО-д болж өнгөрлөө. Сургууль, аймаг, дүүрэг, нийслэл, улс 3 үе шаттай үргэлжилдэг уг хурал энэ жил “Багшийн хөгжил-Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хэрэглээ” сэдвийн дор зохиогдов.

 

Хоёрдугаар шатнаас шалгарсан 62 багш оролцон, өөрсдийн хийсэн судалгааны ажлаараа эрдэм шинжилгээний илтгэл бэлтгэн хэлэлцүүлэв. Нийт оролцогчдын 20 орчим хувийг цэцэрлэгийн багш нар эзэлж байна. Уг хурлаар илтгэгчид сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнээ шинжлэн судалж, туршиж, хичээл сургалтын чанарыг сайжруулах арга замыг эрэлхийлэн судалсан судалгааны үр дүнгээ хэлэлцэж, харилцан туршлага солилцов. Хэлэлцэж буй илтгэлийн 43 хувь нь сурах бичиг, 37 хувь нь сургалтын хэрэглэгдэхүүн, 10 хувь нь цахим сургалтын хэрэглэгдэхүүн, программ хангамж, 10 хувь нь багшийн гарын авлага, даалгавар, сурагчийн дэвтрийн ашиглалтын талаар судалсан судалгааны ажил байв. Багш нарын судалгааны ажлын үр дүнг сургалтын үйл ажиллагаатай уялдуулах, багш ажлын байран дээрээ хөгжих боломжийг бий болгох, тэдний хамтын ажиллагааг дэмжиж байгаад хурлын ач холбогдол оршиж байна.

 

“Багшийн хөгжил-сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хэрэглээ” сэдэвт 2019 оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хуралд шагналт байр эзэлсэн баг, хамт олон

 

Аймаг, дүүрэг Сургуулийн нэр Хэлэлцүүлсэн илтгэлийн сэдэв Оролцогчийн нэр Эзэлсэн байр
1 Хөвсгөл Мөрөн сумын Далай ван сургууль Сурах бичгийн сонголт ба агуулгын тохирцын судалгаа Р.Цэрэн-Очир I байр
2 Дархан-Уул 18 дугаар сургууль 10 дугаар ангийн газарзүйн хичээлийн сурах бичгийг судлах нь Г.Мягмарсүрэн
М.Мөнгөнцэцэг
II байр
3 Сүхбаатар Шинэ үе сургууль Geogebra программыг математикийн сургалтад хэрэглэх нь Ц.Нармандах
Г.Батбаяр
II байр
4 Дорноговь Сайншанд сумын 3 дугаар сургууль Сургалтын цахим хэрэглэгдэхүүний боловсруулалт, хэрэглээ, ач холбогдол Ц.Батбаяр
Ж.Оюунгэрэл
М.Чимэдбалжир
III байр
5 Баянзүрх Шинэ Монгол Нийгмийн ухааны сурах бичгүүдэд хийсэн шинжилгээ, үр дүнтэй хэрэглэх арга зам Э.Булган-Эрдэнэ III байр
6 Хан-Уул Монгол билиг оюун сургууль Нийгмийн ухааны сурах бичигт тулгуурлан нээлттэй эхүүдийг бүтээлчээр ашиглах нь Б.Ганболд
Б.Санжаажамц
Э.Баасанцэрэн
Б.Цэндхүү
III байр
7 Говьсүмбэр Сүмбэр сумын 1 дүгээр сургууль Боржигон байшинг сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашигласан туршлага, арга зүй Г.Сонинбат
Э.Даваадорж
Д.Цогбат
Тусгай байр
8 Хэнтий Хан хэнтий цогцолбор сургууль Түүхийн сургалтад эх сурвалжийг оновчтой ашигласнаар багш, суралцагчид хөгжих боломж Г.Цэгмид Тусгай байр
9 Сонгинохайрхан 105 дугаар цэцэрлэг Сургалтын хэрэглэгдэхүүн бүтээх явцад багшийн багаар ажиллах чадвар хөгжих нь Б.Должин
Ч.Мөнх-Оргил
С.Жавзандулам
Тусгай байр

Хурлын эхний өдрийн зургуудыг энд дарж үзнэ үү.

Хурлын хоёр дахь өдрийн зургуудыг энд дарж үзнэ үү.