ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАЖ БУЙ ЕБС-ИЙН БАГА АНГИЙН БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ “ДОХИОНЫ ХЭЛНИЙ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ” АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Боловсролын хүрээлэн, Боловсролын Хүрээлэнгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, боловсрол, арга зүйн сектор, Тэгш хамруулан сургах боловсролыг дэмжих төв хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нарыг чадавхжуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.


3 дахь удаагийн сургалт нь 2021 оны 10 дугаар сарын 13-аас 15-ны хооронд сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйд суралцах, дохионы хэлний үндсэн ойлголтыг таниулах зорилготойгоор амжилттай үргэлжиж дууслаа. Сургалтад нийслэл болон орон нутгийн 400 гаруй бага ангийн багш, БСУГ-ын мэргэжилтнүүд хамрагдлаа.


Энэхүү чадавхжуулах сургалт нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багш нарт тэгш хамруулан сургах боловсролын онол, арга зүй, сургалтын орчин, хэрэглэгдэхүүний талаар мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, зорилготой юм. Цаашид оролцогч багш нарын саналд үндэслэн сургалтын агуулгаа боловсруулж, тусгай сургуулийн багш нартай хамтран сургалтаа үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.