ТХБ 2030-ЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ МОНГОЛ УЛСЫН САНААЧИЛГЫГ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Тус уулзалтад Боловсролын хүрээлэнгийн захирал П.Лхагвасүрэн болон уг санаачилгыг боловсруулах ажлын хэсгийн гишүүд болон “Тэгш таван ухаан” ТББ тэргүүн, зөвлөх доктор Н.Нэргүй, байгууллагын эрдэм шинжилгээний нэр бүхий ажилтнууд оролцлоо.


Уулзалт, хэлэлцүүлгээр Монгол улсын санаачилгын төсөл боловсруулах ажлын цар хүрээ, ач холбогдол, төлөвлөлт, менежмент, улс орны санаачилгыг боловсруулахад хэрэглэгдэх түлхүүр үг, нэр томьёо, техникийн хэллэгийн жагсаалт, тэдгээрийн товч тайлбаруудыг танилцуулж анхан шатны мэдээлэл цуглуулах ажлыг эхлүүлсэн байна.