ХОС ХЭЛТ ХИЧЭЭЛИЙН ДИДАКТИК, АРГА ЗҮЙГ ХӨГЖҮҮЛЭХ БҮСИЙН УРАЛДААНЫ ТУХАЙ

ЕАБХАБ-ын ҮЦАЭДК-аас Төв Азийн орнуудад боловсролын хөтөлбөр (хос болон олон хэлт) хэрэгжүүлдэг билээ. Энэхүү хөтөлбөрт Казахстан, Киргизстан, Таджикистан зэрэг улс хамрагддаг байна. Монгол Улсын хувьд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ЕАБХАБ-ын ҮЦЭДК Хаират Абдрахманов нар хос хэлний боловсролын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг (МОЕ) байгуулан ажиллаж байна.


Төв Азийн орнуудын энэхүү боловсролын хөтөлбөрийн хүрээнд “Олон хэлт, олон соёлт боловсрол – энх тайван, тогтвортой хөгжлийн зам” дидактик, арга зүйн хөгжлийн олон улсын хэмжээний уралдаан зарлагдсан бөгөөд тус уралдаанд манай улсаас хос хэлээр сургалт явуулдаг Баян-Өлгий аймгийн 3, 5 дугаар сургуулийн бага ангийн болон зорилтот судлагдахууны багш нар оролцохоор бэлтгэлээ хангаж байна.


Тус уралдааныг ЕАБХАБ-ын ТАБХ-өөс санаачлан Казахстан улсын Алматы хотын багшийн мэргэжил дээшлүүлдэг “Өрлеу” институт, мөн Алматы хотын Боловсролын удирдлагын шинэ технологийн эрдэм шинжилгээ, арга зүйн төв, Киргизстан улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, мөн тус улсын нийгмийн интеграцийн төв, Монгол улсын БШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн, Таджикистан улсын Боловсролын академи зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.  


Уралдааны гол зорилго нь эх хэл дээр суурилсан олон хэлт болон олон соёлт боловсролын хөгжилд түлхэц өгөх замаар сургалтад эрдэм шинжилгээ, арга зүйн дэмжлэг үзүүлэх, багш нарын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахад оршино.


Тус уралдаан нь 8 үзүүлэлтээр 2021 оны 10 дугаар сарын 18-наас 11 дүгээр сарын 6 хүртэл явагдах бөгөөд дүн нь 12 дугаар сард гарах юм. Уралдааны удирдамжийг монгол, орос хэлээр (по русский) үзнэ үү.


Мэдээллийг бэлтгэсэн Боловсролын хүрээлэнгийн ҮЦГМХБСС