ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН I-XII АНГИЙН СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНД ТАВИХ ШААРДЛАГА БОЛОВСРУУЛАХ, ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТ ГАРГАХ, ТОО ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙЛОХ АЖЛЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ боллоо

Боловсролын хүрээлэнгийн СБСОСС-ын мэргэжил, арга зүйн удирдлагын доор БШУ-ны сайдын 2020 оны А/88 тоот тушаалаар батлагдсан багийн бүрэлдэхүүн ерөнхий боловсролын сургуулийн хичээл, судлагдахуун бүрд хэрэглэх сургалтын хэрэглэгдэхүүнд тавих ерөнхий шаардлага, 6-7 ангилал бүхий сургалтын хэрэглэгдэхүүний жагсаалт, тэдгээрт тавих нэмэлт шаардлага, анги танхимд байх тоо хэмжээг тодорхойлох ажил хийсэн байна.

2021 оны 9 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн удирдах ажилтан, багш нараар хэлэлцүүлж байна. Хэлэлцүүлгийн зорилго нь багш нарын саналд тулгуурлан сургалтын хэрэглэгдэхүүний жагсаалт, нэмэлт шаардлага, ашиглалт хүртээмжийн тоо хэмжээг оновчтой тодорхойлоход чиглэгдэж байгаа юм.

Анги, судлагдахуун бүрийн сургалтын хэрэглэгдэхүүний жагсаалт, нэмэлт шаардлага, тоо хэмжээг тодорхойлсон бүтээгдэхүүний төслийг Боловсролын хүрээлэнгийн content.mier.mn  цахим хаягт байршуулсан бөгөөд түүнд ЕБС-ийн багш нарын саналыг цахимаар авч байна. Та бүхэн идэвхтэй оролцоорой.

Сурах бичиг, сургалтын орчны судалгааны сектор