ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАЖ БУЙ ЕБС-ИЙН БАГА АНГИЙН БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Боловсролын хүрээлэн, Боловсролын Хүрээлэнгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, боловсрол, арга зүйн сектор, Тэгш хамруулан сургах боловсролыг дэмжих төв хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нарыг чадавхжуулах сургалт цахим хэлбэрээр 3 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.


Сургалт 2021 оны 9 сарын 20-24-ний хооронд үргэлжлэх ба бага ангийн 500 багш хамрагдаж байна.


Энэхүү сургалт нь үе шаттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багш нарт тэгш хамруулан сургах боловсролын онол, арга зүй, сургалтын орчин, хэрэглэгдэхүүний талаар мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, зорилготой юм. Цаашид тусгай сургуулийн сургагч багш нартай хамтран сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.