Монгол хүүхдийн хөгжлийн онцлогийг судлах гарын авлага ашиглах

Боловсролын хүрээлэн нь Монгол хүүхдийн хөгжлийн онцлогийг судлах 1-р шатны судалгааг 2014 онд, 2-р шатны судалгааг 2019 онд хийж үр дүнг нь гаргасан билээ.


Судалгааны үр дүнг олон нийтэд түгээх үүднээс 3-17 хүртэлх насны хүүхдийн хөгжлийг бие бялдар, нийгэмшил, танин мэдэхүйн цогц хөгжлийг тодорхойлох, үнэлэх судалгааны гарын авлагыг багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхэдтэй ажилладаг бусад мэргэжлийн хүмүүс болон эцэг эхчүүдэд зориулан боловсруулж хэвлээд байна.


Гарын авлага нь судалгааны аргачлал, үр дүнгийн боловсруулалт, зөвлөмж, хөгжлийн шалгуур үзүүлэлт гэсэн бүтэцтэй, сургуулийн өмнөх нас буюу 3-5 нас, сургуулийн бага нас 6-10 нас, сургуулийн дунд, ахлах нас 11-17 насны хүүхдийн хөгжлийг тодорхойлох арга аргачлалуудаас бүрдэнэ.


Хүүхдийн цогц хөгжлийн оношилгоо гарын авлгыг ашиглан оношилгоо хийхэд ашиглагдах танин мэдэхүйн даалгавруудыг холбоосоор орж татан авч ашиглах боломжтойгоор байршуулав.

3 – 5 насны танин мэдэхүйн даалгаврууд

6 – 10 насны хүүхдийн танин мэдэхүйн даалгаврууд

11 – 17 насны хүүхдийн танин мэдэхүйн даалгаврууд