БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭЛЭЛЦҮҮЛЭВ

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх зорилтуудад бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа халамж, хамгаалал, хөгжил боловсролыг цогцоор нь дэмжих бодлого боловсруулахыг тусгасны зэрэгцээ үр дүнтэй хэрэгжүүлэх асуудалд Засгийн газраас анхаарал хандуулан, дэмжиж байгаа билээ. Бага насны хүүхдийг хөгжүүлэх хөтөлбөр, хэрэгжүүлэх зөвлөмжийг Боловсрол, шинжлэх ухааны яамны санаачилгаар Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд, НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн, зөвлөхүүд, хоол судлалын мэргэжлийн багш, судлаачид, хүүхэд хамгааллын мэргэжилтэн, сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтнүүдээс бүрдсэн багийн хамтын оролцоо, дэмжлэгтэйгээр боловсруулж Боловсролын хүрээлэнгийн захиргааны зөвлөл болон судлаачдаар хэлэлцүүлэв. Цаашид энэхүү хөтөлбөрийг холбогдох байгууллагууд болон мэргэжлийн хүмүүсээр хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна.