Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх боловсролыг суралцахуйд интеграцчилах арга зүй хэвлэгдлээ

БШУЯ-ны харъяа Боловсролын Хүрээлэнгээс “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ-II” төслийн хүрээнд, ШХА-ийн санхүүжилтээр боловсруулан гаргасан “Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх боловсролыг  суралцахуйд интеграцчилах арга зүй” багшийн гарын авлага-багц номын нээлт өнөөдөр  боллоо. Номын нээлтэд номын зохиогчдын болон редакцийн баг, санхүүжүүлэгч байгууллагын төлөөлөл, ЮНЕСКО-ийн үндэсний комиссийн нарийн бичгийн дарга, төслийг хамтран хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Энэхүү багц нь ХӨТӨЧ, БАГА, СУУРЬ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛ гэсэн 4 номоос бүрдэх бөгөөд боловсролын түвшин тус бүрээр “Тогтвортой хөгжлийн боловсролыг суралцахуйд хэрхэн интеграцчилах арга зүйг тусгаснаараа ЕБС-ийн менежер, багш нарын ширээний ном болно” гэдэгт итгэлтэй байна.