ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАЖ БУЙ БАГА АНГИЙН БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

БШУЯ, БМДИ, Боловсролын хүрээлэнгээс хамтран 21 аймаг 9 дүүрэгт ажиллаж байгаа ЕБС-ийн бага ангийн багш нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх 4 өдрийн сургалтыг зохион байгуулж 400 багш хамрагдлаа.


Дэлхий нийтийн чиг хандалад нийцүүлэн хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлэх, хэнийг ч үл ялгаварлан боловсролд хамруулах ажлын хүрээнд ЕБС-ийн бага ангийн багш нарт тэгш хамруулан сургах боловсролын онол, арга зүйн мэдлэг ойлголтыг олгох, сургалтаар дамжуулан тулгамдаж буй асуудал, саад бэрхшээлд бодит дэмжлэг үзүүлэхээр цахим хэлбэрээр 2021.05.17-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.