ТХ, ТХЗ, ТХБ БА MОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ХЭРЭГЖИЛТ, САНААЧИЛГА ҮНДЭСНИЙ ЦАХИМ ЗӨВЛӨГӨӨН

2021 оны 05 сарын 03-07-ны хооронд “ТХ, ТХЗ, ТХБ ба Монгол улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, санаачилга  үндэсний цахим зөвлөгөөн”-ийг амжилттай зохион байгуулж байна. Зөвлөгөөнд оролцогчид үндэсний, орон нутгийн, сургалтын байгууллагуудын бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, санаачилга, хамтын ажиллагаа, түншлэлийн асуудлуудыг хэлэлцэж байна.

Монгол улсад ТХБ-ын эрч хүчийг бий болгох, эрчимжүүлэх, бэхжүүлэхэд ТХБ-II төсөл, Боловсролын хүрээлэн голлох үүрэгтэй оролцож буй бөгөөд төслөөс дараах 3 түвшний байгууллагууд, оролцогчдын санаачилга, хамтын ажиллагаа, түншлэлд тулгуурлан хэрэгжиж байна. Үүнд:

  • ҮНДЭСНИЙ ТҮВШИН-ТЗЗҮБ

Үндэсний 11 байгууллагын 22 гишүүн бүхий “Техникийн зөвлөн зохицуулах үндэсний баг (ТЗЗҮБ)” үндэсний хэмжээний үйл ажиллагааг зөвлөн чиглүүлэх

  • ОРОН НУТГИЙН ТҮВШИН-ТЗЗОНБ

6 аймаг, 2 дүүрэгт байгуулагдсан “Техникийн зөвлөн зохицуулах орон нутгийн баг (ТЗЗОНБ)” нь 17 байгууллагын 114 гишүүний бүрэлдэхүүнтэй хамтран ажиллах

  • НЭГЖИЙН ТҮВШИН-ТХБСЗ

Төслийн загвар сургууль бүр дээр “Тогтвортой хөгжлийн боловсролын сургууль, сум/ хорооны зөвлөл (ТХБСЗ)” байгуулагдан 900 орчим хүн үйл ажиллагааг дэмжин ажиллах

Боловсролын хүрээлэн нь ТХБ-II төслийн түшиц байгууллагаар сонгогдон, Монгол Улсын боловсролын тогтолцоонд  ТХБ-ыг бүрэн нэвтрүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх үндэсний мэргэжлийн институци, сүлжээг бэхжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа юм.

Боловсролын хүрээлэнгийн БХСС-ийн эрхлэгч А. Энхтогтох

ТХБ-II төслийн Техникийн зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүн

ЮНЕСКО-ийн гишүүн орнууд болон бүс нутгийн, дэлхийн түвшний хувь нийлүүлэгчид “Тогтвортой хөгжлийн боловсролыг 2019 оноос хойш хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэл, үйлийн хүрээг зөвлөсөн талаар танилцууллаа.

ЮНЕСКО-ийн Гүйцэтгэх Зөвлөлийн 206 орон болон ЮНЕСКО-ийн 40 дэх Ерөнхий бага хурлаар “Тогтвортой хөгжлийн боловсролыг 2019 оноос хойш хэрэгжүүлэх үйлийн хүрээг баталж, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 74-р хуралдаанаар хүлээн зөвшөөрсөн байна.

Гишүүн орнууд болон бүс нутгийн, дэлхийн түвшний хувь нийлүүлэгчид нь ЮНЕСКО болон түүний түншүүдийн дэмжлэг, туслалцаатайгаар “ТХБ-2030”-ийн тэргүүлэх 5 чиглэлийг хэрэгжүүлэхдээ дараах үйл ажиллагааны 6 хүрээнд төвлөрөхийг зөвлөсөн.

Цахим зөвлөгөөнд оролцогчид ТХБ нь ТХ-ийн 17 зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхийг онцлон тэмдэглээд 10 жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх замын зураглалыг тодорхойлон хэлэлцэж байгаараа онцлогтой болж байна.

“ТХБ-2030” 10 жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх замын зураглалын 5 үе шат