ГАДААД ДАХЬ МОНГОЛ ХҮҮХДЭД ЭХ ХЭЛ, СОЁЛЫН ХИЧЭЭЛ ЗААДАГ БАГШ НАРТ МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Боловсролын хүрээлэнгээс гадаад дахь монгол хүүхдэд эх хэл, соёлын хичээл зааж буй багш нарт мэргэжил, арга зүйн арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор БМДИ, НТБҮТ, ХЧМЗБХ-той хамтран 3 дахь удаагийн цахим сургалтыг явуулж байна. Энэ удаагийн сургалтад АНУ, Их британи, Канад, Нидерланд, ОХУ, Польш, Солонгос, Тайвань, Турк, ХБНГУ, Австрали  зэрэг 15 орны 60 багш хамрагдаж байна.


Сургалтыг нээж Боловсролын хүрээлэнгийн захирал П.Лхагвасүрэн энэхүү сургалтын ач холбогдлын  талаар дурдан сургалтыг зохин байгуулж байгаа байгууллагуудын төлөөллүүд, сургагч багш нар болон сургалтад сууж байгаа багш нарт амжилт хүслээ. Сургалтын салхийг хагалж шинжлэх улааны доктор, профессор, ардын багш Ц.Өнөрбаян  “Гадаад хэл заах арга зүйн нийтлэг асуудлууд” сэдвээр хичээл заалаа. Сургалтад Хилийн чанад дахь монгол хүүхдэд эх хэл, соёлын хичээлийг зааж буй багш нар сургуулийн өмнөх боловсрол, анхан шат, дунд шат, ахисан шат гэсэн дөрвөн төвшний ангид хичээллэж байгаа.


Энэ удаагийн сургалтын онцлог бол гадаадын сургагч багш нар хичээлийг хамтран зааж байгаа явдал юм. Тодруулбал, Боловсролын хүрээлэнгийн санаачилгаар гадаад дахь монгол хэл соёлын төвийн багш нараас өөрийн хүсэл сонирхол болон ажлын туршлага, мэргэжлийн ур чадварыг харгалзан сургагч багш болох багш нарыг сонгон авч, шаталсан сургалтыг зохион байгуулж, дадлагажуулж бэлдсэн юм. Мөн энэ удаагийн сургалтад гадаадад байгаа монгол хэл соёлын төвийн сургагч багш бусад багш нартай хамтран хичээл зааж байна.


Багш нар дараах сэдвийн хүрээнд хичээл судалж байна.

  • Гадаад хэл заах арга зүйн нийтлэг
  • Цахим ур чадвар хөгжүүлэх арга зүй
  • Хөтөлбөр боловсруулах арга зүй
  • Идэвхтэй сургалтын арга, хэл засал
  • Даалгавар боловсруулах арга зүй
  • Хоёрдогч хэлний үнэлгээ

Цахим хичээл зааж буй туршлага гэсэн ерөнхий агуулгаар нийт 72 цагийн хичээл Үүнд: Хэл шинжлэлийн ерөнхий онол, Цахим сургалтын технологи, хөтөлбөр боловсруулах арга зүй, гадаадад амьдарч буй хүүхдийн эх хэлийг хөгжүүлэх арга, идэвхтэй сургалтын арга, хэл засал, даалгавар боловсруулах арга зүй, үнэлгээ гэсэн ерөнхий агуулгаар нийт 72 цагийн хичээл үзэж байна. Сургалт 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 5 дугаар сарын 11- ний өдөр хүртэл үргэлжилнэ.