ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

Сэдэв: “Дээд боловсролын сургалтын технологийн хөгжил-Цахим сургалт”

Хурлыг зохион байгуулах хугацаа: 2021 оны 10-р сар

Зохион байгуулах хэлбэр: Танхим ба онлайн хэлбэр хосолсон

Зорилго:

Сургалтын технологийн хөгжлийн нэг гол чиглэл цахим сургалтын ололт туршлага, үр дүн, эерэг ба сул талыг тодруулж нэгтгэн дүгнэх, нийтийн хүртээл болгох, цахим сургалтын технологи арга хэлбэрийг боловсронгуй болгоход туслах

Сэдвийн хамрах хүрээ:

  • Цахим сургалтын онол-практикийн асуудал,
  • Цахим сургалтыг үнэлэх үнэлгээний хэлбэр, загварууд,
  • Олон улсын хандлага туршлага, цахим сургалтын арга хэлбэрүүд,
  • Цахим сургалтын туршилт судалгаа, туршлага,
  • Уламжлалт ба цахим сургалтын харьцуулалт, давуу ба сул тал,
  • Сургалтын чанар үр дүн, нөлөөлөл,
  • Цахим сургалтын дидактикийн асуудлууд: Цахим лекц, практик, семинар лаборатори, бие даалт, үнэлгээ хяналтын хэлбэр загварууд, зохион байгуулах арга хэлбэр түүний онцлог,
  • Цахим сургалтын үеийн менежмент удирдлага зохион байгуулалт, зрхзүйн орчин,
  •  Багшийн ачаалал хөдөлмөр зохион байгуулалт, багш, суралцагчийн эрүүл ахуйн эерэг сөрөг нөлөөлөл,
  • Багш, суралцагчийн хөдөлмөрийн нөхцөл, цахим сургалтын арга хэрэгсэл техник хангамж,
  • Тухайн асуудлын хүрээнд бусад…

Хурлыг санаачлан зохион байгуулагч:

Дээд боловсрол судлалын Монголын нийгэмлэг, Монголын их, дээд сургуулиудын консорциум

Хамтран зохион байгуулагч: ШУТИС, МУБИС

Зохион байгуулах ажлын хэсгийн ТӨЛӨӨЛӨЛ:

ДБСМН, МИДСК, Боловсролын Хүрээлэн, БМИҮЗ,

МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, ҮБХИС, АШУҮИС, МҮИС, СУИС, МУИС-ийн Орхон сургууль, Завхан ИС, Эрдэнэт ТИС, Дархан ТИС, Шихихутуг ИС, Дархан ХААИС, МУБИС-ийн Архангайн багшийн сургууль, Ховд ИС

Хүлээгдэж буй үр дүн:

  • Хурлын илтгэлүүдийг “Дээд боловсрол” сэтгүүлийн тусгай дугаарт нийтлэнэ.
  • Хурлаас зөвлөмж гаргах,
  • Шилдэг илтгэл шалгаруулах,

Илтгэлийг биеэр илтгэхээс гадна, онлайн ба ханын хэлбэртэй байж болно. Илтгэлийг 2021- 05- 20 ны дотор ажлын хэсэгт хүлээн авч редакцийн комисс зохих үнэлгээ, шалгаруулалт хийнэ.

  • Илтгэлд доорх ерөнхий шаардлага тавина:
  • Сэдэв нь тухайн асуудлаар шийдэл хүлээсэн, нийтлэг ач холбогдолтой байх,
  • Оршилд тухайн асуудлаар онол, практикийн өргөн дүн шинжилгээ хийж, эшлэл зүүлт, ном зүйг  APA /American Psychological Association/ загварыг баримтлан бичих,
  • Судалгааны зорилго, зорилт, арга, аргазүй, үр дүнгийн үзүүлэлтийг тодорхой гаргаж, судалгаа туршилт, туршлагын баримтанд тулгуурлах,
  • Нийтлэг ач холбогдолтой шинэлэг санаа, аргазүй зөвлөмж, инноваци санал болгох,
  • Дүгнэлт нь судалгаа туршилтын баримтанд тулгуурлаж, дэвшүүлсэн зорилго, зорилттой уялдаа бүхий  байх,
  • Өгүүлэлийг “ Дээд боловсрол” сэтгүүлд судалгааны өгүүлэл нийтлэх журмыг баримтлан боловсруулах / Журмыг доорх хаягаар авч болно /,
  • Гадаад орны эрдэмтэн судлаачидтай хамтарсан бүтээл байж болохын дээр, өгүүлэл нь монгол, англи, орос хэлний аль нэгээр бичигдсэн байж болно,
  • Хураангуйд судалгааны зорилго, арга, үр дүн, шийдвэрлэсэн асуудал,  түүний шинэлэг тал ач холбогдлыг тусгаж, монгол, англи 2 хэл дээр бичнэ,
  • Илтгэлд дэвшүүлсэн асуудал, зөвлөмж дүгнэлтийг хурлаас гарах зөвлөмжид тусгана,

ЭШ-ний хуралд оролцохтой холбоотой нэмэлт мэдээллийг доорх хаягаар лавлана уу.

Холбоо барих хаяг:

Soyombo_alt2000@yahoo.com       Утас: 96616500