“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ-II” ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ 3 ДУГААР ХУРАЛДААН ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Швейцарын хөгжлийн агентлаг, Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ), Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай (БОАЖЯ) хамтран хэрэгжүүлдэг “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” (ТХБ-II) төслийн Удирдах хорооны хурал өнөөдөр буюу 3 сарын 31 цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.


Хуралд (ТХБ-II) төслийн Удирдах хорооны дарга, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д. Ганболд, Удирдах хорооны дэд дарга нар БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар, Швейцарын хөгжлийн агентлаг дэд дарга Бэнуа Мейэр-Биш болон гишүүд, төслийн багийн нийт 15 хүн оролцлоо.


Хурлаар төслийн үндэсний түшиц байгууллага-Боловсролын хүрээлэн болон орон нутгийн түвшинд төслийг хэрэгжүүлэгч БОМСТ-ийн 2020 оны хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, гол үр дүнгүүд болон сургамж анхаарах асуудлын талаар харилцан ярилцлаа.


Мөн 2021 оны үйл ажиллагааны төсөв-төлөвлөгөөг хэлэлцэж, 2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсөв-төлөвлөгөөг төслийн техникийн зөвлөн зохицуулах багийн гишүүдийн оролцоотойгоор боловсруулж, төслийн удирдах хорооны гишүүдийн саналыг тусгаж, хэрэгжүүлэх санал зөвлөмжийг өглөө.


Түүнчлэн 2021 онд үндэсний хэмжээнд зохион байгуулах томоохон үйл ажиллагааны нэг болох Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх “Хамтын санаачилга-түншлэл, хамтын ажиллагаа” цахим нэгдсэн арга хэмжээний онцлог, энэхүү үйл ажиллагааг орчин үеийн технологид суурилан, хамрах хүрээг өргөтгөн бүх түвшинд зохион байгуулагдахаар бэлтгэж байгаа талаар танилцууллаа.


Удирдах хорооны дэд дарга БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар хэлэхдээ “2020 онд цар тахлын нөхцөл байдал”-тай холбоотой нэлээд ажил дараагийн жил рүү үргэлжлэн хийгдэхээр төлөвлөгдөж байгаа нь 2021 онд нэлээд өндөр ачаалалтай зорилтот ажил руу төвлөрөхийг шаардаж байгааг онцгой анхаарахыг захив.


“Төслийн хүрээнд боловсруулагдсан гарын авлага болон холбогдох баримт бичгүүдэд “жендэрийн дүн шинжилгээ” хийлгэх хэрэгтэйг онцлон тэмдэглэж, уян хатан менежменттэй ажиллаж 2021 онд товлосон зорилтоо хангаж ажиллах хэрэгтэй хэмээн Швейцарын хөгжлийн агентлагийн дэд дарга Бэнуа Мейэр Биш хэлсэн үгэндээ цохон тэмдэглэлээ.