Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын хүрээлэнгийн ажилтай танилцлаа

Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын болон Засгийн Газрын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, сайдын ахлах зөвлөх М.Батгэрэл, Бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Ганбаатар, Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир нарын албаны бүрэлдэхүүнтэйгээр Боловсролын хүрээлэнгийн бүх секторын судалгаа, арга зүй, сургалт сурталчилгааны үйл ажиллагаатай танилцаж, эрдэм шинжилгээний ажилтнуудтай уулзалт хийлээ.


Боловсролын салбарт тасралтгүй хийгдэх судалгааны чиглэл, хөтөлбөр судлал, сурах бичиг судлал, хүүхдийн хөгжил ялгаатай байдлын судалгааны үйл явц, үр дүнгийн талаар ярилцаж санал бодлоо солилцлоо.


Монгол улсад боловсрол судлалыг хөгжүүлэх, судлаачдыг дэмжих, судалгаа арга зүйн ажлыг сайжруулах талаар эрдэмтэн, судлаачдын тодорхой асуултуудад хариулж, зарим чухал судалгаанд шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэлээ.