ЕБС-д байгуулагдсан “Хүүхэд хөгжлийн загвар танхим”-д ажиллах багш, удирдах ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна.

БШУЯ-аас Дэлхийн банкны санхүүжилтээр “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд эхний ээлжийн Архангай, Булган, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Төв, Завхан аймагт “Хүүхэд хөгжлийн загвар танхим”-ыг байгуулсан. БШУЯ, Боловсролын хүрээлэн, Дэлхийн банкнаас энэхүү зорилтот 8 аймгийн “Хүүхэд хөгжлийн загвар танхим”-ын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх БСУГ-ын мэргэжилтэн, ЕБС-ийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан танхимд ажиллах багш нарыг чадавхжуулах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургах онол, арга зүйн сургалтыг онлайнаар 2021 оны 01 дүгээр сарын 25-29-ны өдрүүдэд зохион байгуулж байна.