ЦАХИМ ХИЧЭЭЛЭЭР МЭДЛЭГЭЭ БАТАЛГААЖУУЛЦГААЯ

Сурагчдын амралтаар үндэсний хэмжээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нийт 600 орчим багш нар ахлах ангийн сурагчдад  судлагдахуун тус  бүрээр  3-7 удаагийн буюу нийт 75 цагийн цахим хичээлийг зохион байгуулж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр Боловсролын хүрээлэн, www.aplus.mn хамтран үндэсний хэмжээнд ахлах ангийн сурагчдад зориулсан давтлага хичээлийг цахим хэлбэрээр 2020 оны 12 дугаар сарын 28-өдрөөс зохион байгуулж эхэллээ.


XII/28-ны өдөр 124 багшийн хичээлд нийт 11877 сурагч хамрагдсан байна.


Цахим хичээл эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 29-ийг дуустал хугацаанд үнэ төлбөргүй явагдана.