БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН ОЛОН УЛСЫН СИМПОЗИУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОУ-ын ЭШХ-ын хурал “Боловсролын онол арга зүйн асуудлууд” сэдвийн дор гурав дахь өдрөө үргэлжилж дууслаа.  Уг салбар хуралдааны модератораар МУИС-ийн багш доктор, дэд профессор М. Нарантуяа ажиллалаа.


Гурав дахь өдрийн хуралдаанд  “Онлайн сургалтын онол арга зүйн асуудалд” Д. Бадарч (доктор, профессор, Шинжлэх ухаан Технологийн их сургууль) “Нэг камераас авсан видео зургийн дарааллаас объектын хөдөлгөөнийг тооцоолох фотограмметрийн аргуудын харьцуулалт” Т. Цэрэннадмид (доктор, Монгол улсын Их сургууль)  “Боловсролын Салбар дахь эрсдэл: Онол ба Практик” Ж. Энхтүвшин (M.Sc., Боловсролын хүрээлэн) “Их сургуулийн эрх зүйн профессор-багшийн цогц чадамж, шинжийг судалсан нь” Л. Нарантуяа (дэд профессор, Орхон их Сургууль) нар тус тус илтгэлээ тавьж хэлэлцүүлж хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчдоос илтгэлтэй холбоотой асуулт, тавьж хариулт авлаа.


Уг симпозиумын үйл ажиллагааг хааж, Боловсролын хүрээлэнгийн захирал, доктор П.Лхагвасүрэн үг хэлэв.


“КОМПЬЮТЕРЫН ШИНЖЛЭХ УХААН, КОМПЬЮТЕРЫН ИНЖЕНЕРЧЛЭЛ БОЛОН БОЛОВСРОЛЫН ТЕХНОЛОГИ” ОЛОН УЛСЫН СИМПОЗИУМ” гурван өдөр болж амжилттай өндөрлөлөө.  


  • Техник технологи компьютерын шинжлэх ухааны дэвшил ололтод тулгуурлан компьютерын инженерчлэлийн чиглэлээр мэдлэгийн арвин их баялгийг эрүүл мэнд, техникийн салбарт төдийгүй хүн төрөлхтний амьдралыг өдөр тутмын хэрэглээнд хувиргаж болох олон шилдэг санаа инновац  агуулсан илтгэлүүдийг тухлан сонслоо.
  • Боловсролын онол, арга зүй, технологийн чиглэлээр Дэлхийн иргэнийг төлөвшүүлэх тэдэднд ирээдүйн зөв зам мөрөө олоход нь чиглүүлэх зорилгыг агуулсан боловсролын онол, үзэл баримтлалын өргөн хүрээнээс
  • Багш, хичээл сургалтын зохион байгуулалтын хэлбэр, оюутан суралцагчдын талаарх өнөөгийн байдлыг баримт, судалгаагаар тодорхойлж, тулгамдсан асуудлуудаа илэрхийлсэн, дүгнэлт гаргасан илтгэлүүдийг сонсож, хэлэлцүүллээ. 
  • Үүний зэрэгцээ судалгааны арга хэрэгсэл, туршилт, хэмжилтийн үр дүнгийн боловсруулалт, арга зүйн талаар арвин их туршлагыг  хуваалцан санал солилцлоо.

Гурван өдрийн турш үргэлжилсэн уг  хуралдаанд АНУ, ХБНГУ, Франц, ОХУ, Япон,  БНХАУ, Монгол, Португали, Бангладеш, Морокко, Сири, Филиппин  зэрэг орны давхардсан тоогоор  200 гаруй  эрдэмтэн, судлаачид оролцлоо.