ОУ -ын эрдэм шинжилгээний хурал хоёр дахь өдрөө зохион байгуулагдлаа

ОУ-ын ЭШХ-ын хурал “Боловсролын технологи” сэдвийн дор хоёр дахь өдрөө болж байна.  Уг салбар хуралдааны модератораар МУИС-ийн багш доктор, дэд профессор М. Нарантуяа ажиллаж байна.  “Математик ба Урлаг: Ертөнцийг бүтээх ба загварчилах” Христиан Меркат (доктор, профессор, Клод Бернардын Лионы Их сургууль) “Дадлагын хөтөлбөрт зөвлөх багшаар ажиллах нь” Умма Убайда Шигупта (M.Ed, Хемницийн Техникийн их сургууль) “Хэрэглэгчийн интерфейсийн дизайны аргуудыг шинжлэх нь” Николай Гервас (Новосибирскийн Техникийн Улсын их сургууль),  “Цар тахлын үед сургалтыг онлайн технологиор явуулах нь” Кирил Кошук (профессор, Киотогийн Компьютерийн их сургуулийн Информатикийн ахисан түвшний сургууль, Япон) “Багшид мэдээллийн соёл төлөвшүүлэх нь” А. Нямсүрэн (M.Ed, Орхон Хас Дунд сургууль, Орхон их сургууль) “Матешоп” математикийн цахим сургалтын програмын туршилт, хөгжүүлэх боломжууд” Д. Эрдэнэбат (доктор, Монгол Улсын Боловсролын Их сургууль) “Оюутнуудын мэдээллийн технологийн хэрэглээг судалсан нь” Р.Түвшинжаргал (доктор, Боловсролын хүрээлэн) нар тус тус илтгэлээ тавьж хэлэлцүүлж байна.