БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН ОЛОН УЛСЫН СИМПОЗИУМ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

“21-р зууны боловсролын парадигм” сэдвийн хүрээнд “Компьютерын шинжлэх ухаан, компьютерын инженерчлэл болон боловсролын технологи” олон улсын симпозиум /ISCSET-2020/ энэ сарын 21-ны өдөр нээлтээ хийлээ.


Энэ жил “Covid-19” цар тахлын улмаас уг симпозиум цахимаар зохион байгуулагдаж байна.


Симпозиумыг нээж Боловсролын хүрээлэнгийн захирал, доктор П.Лхагвасүрэн үг хэллээ.  ХБНГУ-ын  Хемниц хотын Техникийн Их сургуулийг төлөөлөн  доктор, профессор, Волфрам Хардт,  ОХУ-ын Новосибирск хотын Улсын Техникийн их сургуулийг төлөөлөлөн  доктор Иван Рэва нар тус тус мэндчилгээ дэвшүүлж, ОУ-ын хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.


“Компьютерийн инженерчлэл” салбар хуралдааны модератораар  ХБНГУ-ын  Хемницийн Техникийн Их Сургуулийн зочин профессор, доктор Т. Уранчимэг профессор  ажиллалаа.


“Мэдээлэл харилцаа холбооны технологийг боловсрол болон суралцахуйд өргөнөөр нэвтрүүлэх нь /Монголын жишээн дээр/ П. Лхагвасүрэн (доктор, Боловсролын хүрээлэн), “Хувийн хамгаалалтын төхөөрөмжийг боловсруулахад гүнзгийрүүлэн суралцах нь” Артем Сорока (Новосибирскийн Техникийн Улсын Их Сургууль), Цахилгаан энцефалограф мэдрэгчтэй соронзон резонант томограф Дмитрий Клементьев (Новосибирскийн Техникийн Улсын Их Сургууль) “Нөхцөл байдлыг ухамсарлах зорилгоор машин замын эгнээний муруйлтыг тодорхойлох нь” Мохамед Сагар (Хемницийн Техникийн Их Сургууль) “Зайг тооцох, замын саад обьектыг тодорхойлох замаар ослоос сэргийлэх нь” Шади Салех (Хемницийн Техникийн Их Сургууль) “Хүнгүй автомат агаарын хөлгийг бүтээх нь: MAVLink протокол ашиглах” Марко Стефан (Хемницийн Техникийн Их Сургууль)  “Санамсаргүй эрэлт бүхий бараа бүтээгдэхүүний нөөцийн оновчтой хэмжээг тооцоолох” Б. Сод-Од (M.Sc, Шинжлэх Ухаан Технологийн их сургууль зэрэг илтгэлүүд тавьж хэлэлцүүллээ. Эхний өдрийн хуралдаанд АНУ, ХБНГУ, Франц, ОХУ, Япон,  БНХАУ, Монгол, Португали, Бангладеш, Морокко, Сири, Филиппин  зэрэг орны 80 орчим  эрдэмтэн, судлаачид оролцлоо.


Дараагийн өдрийн хуралдаан “Боловсролын технологи” сэдвийн дор болно.


Хоёр дахь өдрийн хуралдаан маргааш 14 цагаас эхлэнэ. Дараах линкээр орж 2 дахь өдрийн хуралдаанд оролцох боломжтой. 

https://us02web.zoom.us/j/82988467066?pwd=YTNNUjBUaDY1c2FoZldwRERsQWxvUT09


Meeting ID: 829 8846 7066

Passcode: 948160


Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mier.mn/iscest/Index.html линкээр орж авна уу.


БШУЯ-НЫ ХАРЬЯА БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН