СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

Зорилго: 2020-2021 оны хичээлийн жилийн 9 дүгээр сард теле хичээлийг бататгах, багшлах арга зүй (ээлжит хичээл)-д дэмжлэг үзүүлэх

Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар шинэ төрлийн коронавирусын дэгдэлт дэлхийн улс орнуудад хурдтай тархаж байгаатай холбогдуулан хүн амыг коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр авах арга хэмжээний хүрээнд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалт, үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс ны 09 дүгээр сарын 01 хүртэл түр хойшлуулсан шийдвэр гарсантай холбогдуулан сургалтын хөтөлбөрөөр эзэмших агуулгыг теле хичээлээр хүргэсэн билээ.


2020 оны хичээлийн жилд ЕБС-ийн сурагчид 165 өдөр хичээллэхээс 85 өдөр танхимд хичээллэж, 75 өдрийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг теле хичээлээр үзэж судалсан. Теле хичээлийн хүртээмжийг эцэг эхчүүд (12000), хүүхдүүд (5700)-ээс тандах судалгаа авч үзэхэд, сурагчдын 46.8 хувь нь байнга, 30.52 хувь нь заримдаа үзсэн гэж хариулсан байна. Энэ нь теле хичээлээр өгсөн агуулгыг бататгах, өмнөх ангийн агуулгын хоцрогдолыг арилгах хичээл, сургалтыг зохион байгуулах эрэлт хэрэгцээ байгааг харуулж байгаа тул энэхүү зөвлөмжийг бэлтгэлээ.


Сургууль, багш нар 2020 оны 9 дүгээр сард зөвлөмжид тусгасан цөм агуулгаар хичээл сургалтыг зохион байгуулах бөгөөд сурагчдыг оношилсон үр дүнд шинжилгээ хийж, нэмэлтээр зайлшгүй судлах агуулга, чадварт голлон анхаарч цаашдын сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бэлтгэл ажлын болон нэгж, ээлжит хичээлийн төлөвлөгөө боловсруулж ажиллана.


Сургуулийн өмнөх боловсрол

Зөвлөмж


Бага боловсрол

Зөвлөмж: Хүн ба орчин, Хүн ба байгаль, Хүн ба нийгэм, Дүрслэх урлаг-Технологи, Эрүүл мэнд, Иргэний ёс зүйн боловсрол

Монгол хэл

Математик

Тусгай хэрэгцээт боловсрол


Суурь боловсрол

Монгол хэл бичиг, уран зохиол

Тусгай хэрэгцээт боловсрол


Бүрэн дунд боловсрол

Монгол хэл бичиг, уран зохиол


Суурь, бүрэн дунд боловсрол

Орос хэл

Биологи

Газар зүй

Түүх

Нийгэм судлал

Мэдээлэл зүй

Эрүүл мэнд

Иргэний ёс зүйн боловсрол

Математик

Физик

Англи хэл

Хими

Дүрслэх урлаг, дизай технологи, дизайн зураг зүй, технологи


Бага, суурь, бүрэн дунд боловсрол

Хөгжим (I – IX анги)

Биеийн тамир


Үндэсний цөөнх болон гадаад дахь монгол хүүхдийн боловсрол

Тува хэл (бага анги)

Казак хэл (бага анги)