Нэгж, алба, ажлын байр:
- Үндэсний цөөнх болон гадаад дахь монгол хүүхдийн боловсролын судалгааны секторт – 1
- Казах хэлний өндөр мэдлэг, чадвартай байх
- Хос хэлний болон хүний эрхийн боловсролын чиглэлээр мэдлэг, чадвартай байх
- Боловсролын хөтөлбөрийн судалгааны сектор – 1
- Химийн багш, химич мэргэжилтэй,
- ЕБС-д химийн багшаар 4-өөс доошгүй жил ажилласан туршлагатай байх
Боловсрол: Боловсрол судлалын магистраас доошгүй зэрэгтэй байх
Мэргэжил: Багш, судлаач
Туршлага: Судалгааны чиглэлээр 4-өөс доошгүй жил ажилласан байх
Ур чадвар, шаардлага:
- Судалгааны мэдээллийг боловсруулах, дүн шинжилгээ хийх, асуудлыг бүрэн гүйцэд судалж, тодорхой хувилбараас аль оновчтойг нь сонгох, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай байх
- Сургалтын хөтөлбөр зэрэг боловсрол сургалтын баримт бичиг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах анхан шатны чадвартай байх
- Орос, англи болон бусад гадаад хэлний аль нэгээр мэргэжлийн түвшинд унших, бичих, харилцах болон мэдээллийн технологийн чадвартай байх
- Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг байх
- Судалгааны ажил эрхлэх, энэ чиглэлд цаашид дагнан ажиллах сонирхолтой байх
- Тогтвор суурьшилтай ажиллах, ачаалал даах, багаар ажиллах чадвартай байх
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх)
- Төрийн албан хаагчийн анкет
- Гурван үеийн намтар
- Иргэний үнэмлэх
- Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (сурталчилгааны чанартай бүтээл хамаарахгүй)
Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2020 оны 8 дугаар сарын 13-ны дотор Боловсролын хүрээлэнгийн info@mier.mn хаягаар ирүүлнэ үү.