ТӨСЛИЙН ГЭРЭЭТ АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВАХ ЗАР

Монгол Улсын Засгийн газар болон Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу 2020-2022 онд хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн үндэсний түшиц байгууллага болох БСШУСЯ-ны харъяа Боловсролын хүрээлэнгээс богино хугацааны гэрээт доорх ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна.  

ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг, гол үйл ажиллагаа:

  1. Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН)-ийн үйл ажиллагааны үр дүнг хариуцан, үр ашигтай удирдлагаар хангах, төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийг хангаж ажиллах;
  2. ТХН-ийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, ажлын үр дүнг хариуцах, төслийн төлөвлөлтийг холбогдох журамд заасан зарчмын дагуу хэрэгжүүлэх;
  3. Төслийн хэрэгжилтийн үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүгийн бүртгэл, тайлагналтыг Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, холбогдох дүрэм, журмын дагуу хөтлөх, зохицуулах, ажлын даалгаврын биелэлтийг дүгнэх тайлагнах;
  4. Төслийн үйл ажиллагааны хүрээнд байгуулагдах техникийн зөвлөн зохицуулах баг (ТЗЗҮБ)-ийн ажлыг чиглүүлэх, өдөр тутмын удирдлагаар хангах,  хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх, үр дүнг тооцох;
  5. Төслийн Удирдах зөвлөл (ТУЗ)-ийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэх, зөвлөлийн гишүүдийг (ШХА, БСШУСЯ, БОАЖЯ) стратегийн шийдвэр гаргахад шаардагдах тайлан, мэдээллээр хангах;
  6. ТЗЗҮБ, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран сургалтын агуулга, материал боловсруулах, чанарын хяналт тавих, үндэсний болон орон нутгийн хэмжээний сургалт, семинар зохион байгуулахад  олон улсын мэргэжилтэнтэй хамтарч ажиллах;
  7. www.esd.mn вэб хуудасд орох мэдээллийн агуулгын чанарыг хангах, олон улсын платформ, сүлжээнүүдтэй холбох, төслийн амжилт-үр дүнг олон улсын хэмжээнд сурталчлан хамтарч ажиллах;
  8. ТЗЗҮБ-ын тогтвортой хөгжил, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн менежмент, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог интеграцчилахад чиглэсэн  техникийн зөвлөгөө, зохицуулалтыг хамтран хийх;

Тавигдах шаардлага:

  • Боловсрол, нийгмийн удирдлагын болон багш мэргэжлийн чиглэлээр магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Төрийн албанд тэр дундаа боловсролын байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан үүнээс 5-оос доошгүй жил удирдах албан тушаал эрхэлсэн туршлагатай байх
  • Тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр сүүлийн 3-5 жилд судалгаа шинжилгээ хийх болон гарын авлага, зөвлөмж  боловсруулах зэрэг үйл ажиллагаанд оролцсон туршлагатай байх
  • Төслийн менежмент, хэрэгжилтийн үйл явц, үр дүнд хяналт- шинжилгээ, үнэлгээ  хийж тайлагнах, талуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай байх 
  • Насанд хүрэгчдэд зориулсан сургалтын хэрэгцээг тодорхойлох,  хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх байсан,  үндэсний болон бүсийн сургалт-үйл ажиллагааг  зохион байгуулж, үр дүн, үр нөлөөг тооцох үнэлэх, мэдлэг, чадвар, туршлагатай байх
    • Компьютерийн хэрэглээний програмуудыг мэргэжлийн түвшинд ашиглах чадвартай байх.
    • Англи хэлний дунд шатны мэдлэгтэй байх
    • Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэг,  чадвартай байх
    • Харилцааны өндөр чадвартай, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг байх
    • Багаар ажиллах, багийг удирдан зохион байгуулах, аливаа  асуудалд бүтээлчээр хандаж үр дүнтэй шийдвэрлэх чадвартай байх,

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргах иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж PDF хэлбэрт шилжүүлэн  info@mier.mn  хаягаар цахимаар ирүүлнэ үү. Үүнд:

  • Өргөдөл
  • Иргэний /цахим/ үнэмлэхийн хуулбар
  • CV, Анкет (монгол, англи хэлээр)
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /Нүүр болон тушаалын хэсэгтэй/
  • Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн хуулбар
  • Өмнө болон одоо ажиллаж байгаа буюу хамтран ажилладаг 2-3 байгууллагын тодорхойлолт /эх хувиар/
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг (Сүүлийн 3-5 жил);

Өргөдөл, холбогдох материалыг 2020 оны 06 сарын 01-ний өдрийн 17:30 хүртэл цахим хэлбэрээр хүлээн авна.

Жич: Өргөдөл, холбогдох материалыг үнэлгээ хийж тавигдах шаардлагад хамгийн өндөр оноо авсан 2 өргөдөл гаргагчаас ярилцлага хийж шалгаруулна. Хариуг цахим шуудангаар илгээнэ.

Цахим хэлбэрээр ирүүлсэн өргөдөл болон холбогдох материалыг буцаан олгохгүй, архивт үлдэнэ. Утас: +976-70125286