Швейцарын хөгжлийн агентлагтай “Хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурлаа

БСШУСЯ-ны харьяа Боловсролын Хүрээлэн “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийг хэрэгжүүлэх хүрээнд Швейцарын хөгжлийн агентлагтай “Хамтран ажиллах гэрээ”-г байгууллаа.  Манай хүрээлэн нь Швейцарын хөгжлийн агентлаг болон БСШУСЯ-наас “Төсөл хэрэгжүүлэх түшиц” байгууллагаар томилогдсон бөгөөд төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсрол”-оор дамжуулан Монгол Улсын иргэдэд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хариуцлагатай, тэгш хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бий болгоход дэмжлэг үзүүлж оролцогч талуудтай түншилж, хамтран ажиллах үүргийг хүлээнэ.

Бидний хамтын ажиллагаа үр дүнтэй байж, “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.

Боловсролын хүрээлэн