ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ
Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг, гол үйл ажиллагаа:
- Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН)-ийн үйл ажиллагааны үр дүнг хариуцан, үр ашигтай удирдлагаар хангах, төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийг хангаж ажиллах;
- ТХН-ийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, ажлын үр дүнг хариуцах, төслийн төлөвлөлтийг холбогдох журамд заасан зарчмын дагуу хэрэгжүүлэх;
- Төслийн хэрэгжилтийн үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүгийн бүртгэл, тайлагналтыг Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, холбогдох дүрэм, журмын дагуу хөтлөх, зохицуулах, ажлын даалгаврын биелэлтийг дүгнэх тайлагнах;
- Төслийн үйл ажиллагааны хүрээнд байгуулагдах техникийн зөвлөн зохицуулах баг (ТЗЗҮБ)-ийн ажлыг чиглүүлэх, өдөр тутмын удирдлагаар хангах, хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх, үр дүнг тооцох;
- Төслийн Удирдах зөвлөл (ТУЗ)-ийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэх, зөвлөлийн гишүүдийг (ШХА, БСШУСЯ, БОАЖЯ) стратегийн шийдвэр гаргахад шаардагдах тайлан, мэдээллээр хангах;
- ТЗЗҮБ, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран сургалтын агуулга, материал боловсруулах, чанарын хяналт тавих, үндэсний болон орон нутгийн хэмжээний сургалт, семинар зохион байгуулахад олон улсын мэргэжилтэнтэй хамтарч ажиллах;
- www.esd.mn вэб хуудасд орох мэдээллийн агуулгын чанарыг хангах, олон улсын платформ, сүлжээнүүдтэй холбох, төслийн амжилт-үр дүнг олон улсын хэмжээнд сурталчлан хамтарч ажиллах;
- ТЗЗҮБ-ын тогтвортой хөгжил, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн менежмент, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог интеграцчилахад чиглэсэн техникийн зөвлөгөө, зохицуулалтыг хамтран хийх;
Тавигдах шаардлага:
- Боловсрол, нийгмийн удирдлагын болон багш мэргэжлийн чиглэлээр магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
- Төрийн албанд тэр дундаа боловсролын байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан үүнээс 5-оос доошгүй жил удирдах албан тушаал эрхэлсэн туршлагатай байх
- Тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр сүүлийн 3-5 жилд судалгаа шинжилгээ хийх болон гарын авлага, зөвлөмж боловсруулах зэрэг үйл ажиллагаанд оролцсон туршлагатай байх
- Төслийн менежмент, хэрэгжилтийн үйл явц, үр дүнд хяналт- шинжилгээ, үнэлгээ хийж тайлагнах, талуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай байх
- Насанд хүрэгчдэд зориулсан сургалтын хэрэгцээг тодорхойлох, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх байсан, үндэсний болон бүсийн сургалт-үйл ажиллагааг зохион байгуулж, үр дүн, үр нөлөөг тооцох үнэлэх, мэдлэг, чадвар, туршлагатай байх
- Компьютерийн хэрэглээний програмуудыг мэргэжлийн түвшинд ашиглах чадвартай байх.
- Англи хэлний дунд шатны мэдлэгтэй байх
- Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэг, чадвартай байх
- Харилцааны өндөр чадвартай, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг байх
- Багаар ажиллах, багийг удирдан зохион байгуулах, аливаа асуудалд бүтээлчээр хандаж үр дүнтэй шийдвэрлэх чадвартай байх,
ОРЧУУЛАГЧ-ЗАХИРГААНЫ АЖИЛТАН
Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг, гол үйл ажиллагаа:
- Боловсролын чиглэлээр судалгаа шинжилгээний холбогдох материал, гарын авлага, зөвлөмж, сургалт-семинар, зөвлөгөөн чуулга, уулзалт зэрэг арга хэмжээнд аман болон бичгийн орчуулгыг чанарын өндөр түвшинд хийх
- Төслийн төлөвлөгөө, тайлан, бусад холбогдох баримт бичгийг стандарт шаардлагын дагуу боловсруулах, орчуулах, баримтжуулах, архив-албан хэрэг хөтлөлтийн дагуу архивлах, сан бүрдүүлэх
- Олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хийгддэг гэрээ, хэлэлцээр, санамж бичиг, холбогдох баримт бичгийг боловсруулах, орчуулах
- Төслийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулахад үндэсний зохицуулагч, олон улсын зөвлөх болон санхүүгийн ажилтанд ложистикийн болон захиргааны дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах;
- Олон нийтийн харилцаа, хэвлэл мэдээлэл, мэдээлэл, вэб сайт сурталчилгааны чиглэлийг хариуцан ажиллах;
- Уулзалт, хурал, семинар, бусад арга хэмжээ зохион байгуулалт, зохицуулалтын бэлтгэл үйл ажиллагааг хангах
- Түншлэл хамтын ажиллагааны хүрээнд холбоо тогтоох, бүх талуудыг мэдээллээр хангах, тайлан мэдээг нэгтгэн боловсруулах
Тавигдах шаардлага:
- Олон улсын харилцаа, хэл шинжлэл, гадаад хэлний орчуулагчаар бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
- Олон улсын төсөл хөтөлбөрт 10 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
- Захиргааны ажлыг гүйцэтгэх, туслах, архив, албан хэргийг тавигдах шаардлага, журмын дагуу хөтлөх мэдлэг, чадвартай байх
- Төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт шинжилгээ хийх, сайжруулах-эргэх холбоо тогтоох, холбогдох мэдээллийг өндөр түвшинд боловсруулах ур чадвартай байх
- Компьютерийн хэрэглээний програмуудыг мэргэжлийн түвшинд ашиглах чадвартай байх.
- Англи хэлний дээд шатны мэдлэгтэй байх
- Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэг, ур чадвартай байх
- Багаар ажиллах, аливаа асуудалд бүтээлчээр хандаж үр дүнтэй шийдвэр гаргахад хариуцлагтайгаар оролцдог байх,
- Харилцааны өндөр чадвартай, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг байх
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргах иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж PDF хэлбэрт шилжүүлэн info@mier.mn хаягаар цахимаар ирүүлнэ үү. Үүнд:
- Өргөдөл
- Иргэний /цахим/ үнэмлэхийн хуулбар
- CV, Анкет (монгол, англи хэлээр)
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /Нүүр болон тушаалын хэсэгтэй/
- Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн хуулбар
- Өмнө болон одоо ажиллаж байгаа буюу хамтран ажилладаг 2-3 байгууллагын тодорхойлолт /эх хувиар/
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг (Сүүлийн 3-5 жил);
Өргөдөл, холбогдох материалыг 2020 оны 05 сарын 15-ны өдрийн 16:30 хүртэл цахим хэлбэрээр хүлээн авна.
Жич: Өргөдөл, холбогдох материалыг үнэлгээ хийж тавигдах шаардлагад хамгийн өндөр оноо авсан 2 өргөдөл гаргагчаас ярилцлага хийж шалгаруулна. Хариуг цахим шуудангаар илгээнэ.
Цахим хэлбэрээр ирүүлсэн өргөдөл болон холбогдох материалыг буцаан олгохгүй, архивт үлдэнэ.
Утас: +976-70125286