Олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.

“Теория и практика проектного менеджмента в образовании: горизонты и риски” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.

ОХУ-ын Москва хотын Багшийн Их сургуулиас “Теория и практика проектного менеджмента в образовании: горизонты и риски” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр онлайнаар амжилттай зохион байгуулав. Эрдэм шинжилгээний хурал нь их, дээд сургууль, судалгааны байгууллагууд харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ санаа, судалгааны арга зүйг солилцох зэрэг өргөн хүрээг хамарч байгаагаар онцлог юм.


Хурлаар дараах судалгааны чиглэлээр илтгэлүүд хэлэлцүүлэгдэв. Үүнд:

  • Дижитал ертөнцийн боловсролын удирдлага
  • Дээд боловсролын сургалтын байгууллагын төслийн менежмент
  • Ерөнхий боловсролын сургалтын байгууллагын төслийн менежмент
  • Сургуулийн өмнөх боловсролын төслийн менежмент
  • Удирдлагын сэтгэл зүй ба манлайлах чадварын хөгжил

Тус хуралд ОХУ, Казакстан, Беларусь, АНУ, Украйн, Тайвань, Монгол зэрэг улс орны нийт 80 гаруй илтгэл хэлэлцүүлэгдэж, сургуулийн өмнөх боловсролоос эхлэн дээд боловсролын салбарын хөгжил, зайн сургалтын тулгамдсан асуудал, боловсролын удирдлага, менежментийн зэрэг олон асуудлуудын талаар сонирхолтой сэдвийг хөндөж, санад бодлоо солилцов. Боловсролын хүрээлэнгийн Дээд болон мэргэжлийн боловсролын судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтан Б. Буяндэлгэр, Б. Лхамцэрэн нар “Интеллектуальный потенциал персонала вузов Монголии” илтгэлээр оролцов.


Хурлын хамтран зохион байгуулагчид:

  • Москвагийн багшийн их сургууль
  • Абайн нэрэмжит Казакстаны багшийн их сургууль (Казакстан)
  • Евразийн хүмүүнлэгийн ухааны институт (Казакстан)
  • Сэтгэл судлалын олон улсын академи (Казакстан)
  • Максим Танкын нэрэмжит Белорусын багшийн их сургууль
  • Минск хотын боловсролын хөгжлийн судалгааны хүрээлэн (Беларусь)
  • Их, дээд сургуулийн холбооны институт (Беларусь)
  • Минск хотын багшийн коллеж (Беларусь)
  • Невадагийн их сургууль (АНУ)
  • БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн (Монгол)
  • Ужгородын үндэсний их сургууль  (Украина)
  • Тайпэйн их сургууль (Taйвань)
  • UCMAS хүүхдийн хөгжлийн төв (Казакстан)
  • Олон улсын хүүхдийн хөгжлийн төв «Артек»
  • Бүх Орсын хүүхдийн хөгжлийн төв «Смена»