ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ, УДИРДАХ АЖИЛТНЫ 2019 – 2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ҮНДЭСНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ОНЛАЙН ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнгээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын дунд жил бүр уламжлал болгон явуулдаг “Оны боловсрол судлалын шилдэг илтгэл” шалгаруулах эрдэм шинжилгээний хурал нь 2019-2020 оны хичээлийн жилд “Суралцагчдын ялгаатай байдлыг сургалтад харгалзах нь – үйл ажиллагаа, үр дүн” сэдэвтэйгээр зарлагдсан. 53 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус хурал нь дэлхийн улс орнуудад тархаж буй шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр Монгол Улсын Засгийн Газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан хугацаа нь хойшлогдсон билээ.


Үүнтэй холбоотойгоор боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас цахимаар ажиллах чиглэл өгсний дагуу Боловсролын хүрээлэнгээс энэ удаагийн ЭШХ-ыг цахим (онлайн) байдлаар зохион байгуулж явуулахаар шийдвэрлэлээ. Цахим хурлыг аймаг, нийслэлийн БСУГ-тай хамтран 2020 оны 04 сарын 27, 28-ны өдрүүдэд 09:30 – 17:00 цагийн хооронд зохион байгуулж явуулах тул эрдэмтэн, судлаач, багш, оюутан, эцэг эхчүүд Та бүхнийг Боловсролын хүрээлэнгийн веб сайт http://www.mier.mn/ болон фейсбүүк хуудсаар https://www.facebook.com/educationalresearchmgl/ орж үзэхийг урьж байна.


Цахим хурал нь хөтөлбөрт заасан хугацааны дагуу явагдах тул Та бүхэн сонирхсон сэдвээ сонгон үзэх боломжтой. Хөтөлбөрийг доорх холбоос дээр дарж үзнэ үү.

http://www.mier.mn/wp-content/uploads/2020/04/hutulbur.pdf