ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛ ХҮҮХДЭД ЭХ ХЭЛ СОЁЛЫН ХИЧЭЭЛ ЯВУУЛЖ БУЙ БАГШ НАРТ МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Үндэслэл:

Дэлхий нийтэд онцгой нөхцөл байдал (Цар тахал) тулгарч буй энэ цаг үед сургалтын цахим хэлбэрийг сонгон ашиглах боллоо. Үүнтэй холбоотой хилийн чанад дахь монгол хүүхдийн эх хэл соёлын хичээлийг зохион байгуулж буй  багш нарт мэргэжил,  арга зүйд дэмжлэг үзүүлэх  шаардлага бий болоод байна.


Зорилго:

Хилийн чанад дахь монгол хүүхдэд эх хэл, соёлын хичээл явуулж буй багш нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх


Хамрах хүрээ:

Хилийн чанад дахь монгол хүүхдэд монгол хэл, соёлын хичээлийг зааж буй багш нар


Хэрэгжүүлэгчид: 

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт


Үргэлжлэх хугацаа:

2020.03.27 – 2020.06.19


Хөтөлбөрийг доорх холбоосоор үзнэ үү.

http://www.mier.mn/wp-content/uploads/2020/04/Gadaad_bagsh_surgalt_hutulbur.pdf