ЕБС-ийн хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд хаасантай холбоотой “Багшийн журнал” хөтлөх заавар

Боловсролын хүрээлэнгээс “Багшийн журнал” хөтлөх зааврыг боловсруулж, хэрэгжүүлэн ажиллаж байна.


Улсын Онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30 хүртэл түр зогсоосонтой холбогдуулан, энэ хугацааны тасалдсан хичээл, сургалтын үйл ажиллагааг теле хичээлээр хүргэж байгаа билээ.


Үүнтэй холбогдуулан хөл хорионы хугацаанд “Багшийн журнал”-ыг хэрхэн хөтлөх зааврыг Боловсролын хүрээлэнгийн Сурах бичиг, сургалтын орчны судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтнууд боловсруулан улсын хэмжээнд дагаж мөрдүүлэхээр боллоо.

Багшийн журнал хөтлөх заавартай энд дарж танилцаж болно.

Багшийн журнал хөтлөх зааврын үргэлжлэлийг энд дарж үзнэ үү