Сургуулийн өмнөх боловсролын теле хичээлийн явцын мэдээлэл

Дэлхий нийтэд тархаж байгаа “Ковид-19” цар тахлаас сэргийлэх үүднээс олноор цуглах үйл ажиллагаанд хөл хорио тогтоох зайлшгүй шаардлага гарч 2020 оны 1 сарын 27-оос эхлэн цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаасантай холбогдуулан теле хичээлийг 2-р сурын 3-ны өдрөөс эхлэн бүх телевизүүдээр нэвтрүүлж эхэлсэн. СӨБ-ын хувьд теле хичээлийг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар нэг хичээлийн үргэжлэх хугацааг 10 минутаар, 90 шинэ хичээлийг бэлтгэн 15 хичээлийн давталттай нийт 105 хичээлийг NTV телевизтэй хамтран ажиллаж орон даяар нэвтрүүлээд байна.


БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, БМДИ болон хичээл зааж буй багш нар хичээлийг бэлтгэх, зохион байгуулах ажлыг хамтран гүйцэтгэж байна. Бидний энэхүү үйл ажиллагаанд ХУД-ийн 46, СХД-ийн 170, БЗД-ийн 146-р цэцэрлэгүүд хамтран ажиллаж байна.