Боловсролын хүрээлэн, Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл, Боловсролын хорооны төлөөлөгчид цахим уулзалт зохион байгуулав

Боловсролын хүрээлэнгийн ҮЦГМХБСС-ын төлөөлөл болон Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл (ХЧМЗ)-ийн Боловсролын хороо цахим уулзалт зохион байгуулав. Уулзалтаар хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй Монгол хэл соёлын сургуулиудыг нэгдмэл ажиллуулах,  жишиг  хөтөлбөрийн  агуулгын хэргэжилт, цаашид хэрэгжүүлэх цахим сургалтын  талаар санал солилцов.

Уулзалт хэлэлцүүлэгт:

Н.Номун-Эрдэнэ       ХЧМЗ-ийн тэргүүн, багш

Ө.Оюунтүлхүүр         ХЧМЗ- Боловсролын хорооны тэргүүн, багш

Д.Сүрэнчимэг            Change coaching NGO захирал, багш

У.Туяа                         Боловсрол хүрээлэнгийн ҮЦГМХБСС-ын эрхлэгч

Б.Мөнхдэлгэр            ХЧМЗ Боловсрол хорооны  нарийн бичгийн дарга

Ж.Гэрэлмаа               Боловсролын хүрээлэнгийн ҮЦГМХБСС-ын ЭША

Ц.Цолмонбаатар       23 сургуулийн захирал, багш

Г.Чимгээ                     Бельги улсын Mongolian open school сургуулийн багш

Я.Золжаргал             Швед улсын Төгс билэгт төвийн багш нар оролцсон юм.

Уулзалтаар:

  • Гадаад дахь монгол хүүхдэд зориулсан жишиг хөтөлбөрийн хэргэжилт, үр дүнд мониторинг хийх
  • Цахим сурах бичгийг ашиглалтад оруулах арга хэмжээ авах, хамтран шийдэл олох
  • Цахим сургалтын цогц хөтөлбөртэй болох
  • Монгол хэл соёлын сургалтын төвүүдийн хөтөлбөрийг жишиг хөтөлбөртэй уялдуулж, нэгдсэн мэдээллийн системээр хангах зэрэг асуудлыг хэлэлцэж доорх дүгнэлтэд хүрэв.
  1. Жишиг хөтөлбөрийн агуулгыг таниулах, сайжруулах талаар багш нарт танилцуулга цахим уулзалтыг боловсролын хорооноос санаачлан хийх
  2. Багш, сурагч, сургуулийн цахим судалгааг сайжруулах, саналыг  нэмэх асуудлыг Боловсролын хүрээлэнгээс дэмжих
  3. Цахим сурах бичгийн ашиглалт, цаашид хэрхэн ажиллуулах талаар БСШУСЯ-ны эрх бүхий хүмүүстэй уулзалт хийж, шийдүүлэх
  4. 23 сургуулийн  хэрэгжүүлж буй Moodle системд суралцах, хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойлж гаргаж ирэх, дараагийн уулзалтыг 23 сургууль дээр хийж, Боловсролын хүрээлэнгээс төлөөллүүдийг оролцуулах
  5. Цахим сургалтын хөтөлбөрийг яаралтай гаргах, бүх түвшиндээ тодорхой саналуудыг гаргах, сэдвийн жагсаалтыг бэлтгэж хэлэлцүүлэхийг Б.Мөнхдэлгэр, Ж.Гэрэлмаа нарт даалгав.
  6. Нэгдсэн агуулга бүхий хөтөлбөртэй болох, хичээлүүдийг хооронд нь интеграцчилж сонирхолтой байдлаар эзэмшүүлэх арга зүйг боловсруулах
  7. Хөтөлбөрийн үнэлгээний системийг бий болгох, даалгаврын сантай болох
  8. Боловсролын менежментийн багтай болж цаашид тогтмол хэлэлцүүлэг, сургалт явуулж байх
  9. ГХЯ болон салбарын яамтай хамтран дараа дараагийн уулзалт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж бодлогын түвшинд хамтарсан шийдэл гаргаж  байх гэсэн дээрхи 9 асуудлаар дараагийн түвшинд хүртэл нь ажиллахаар тогтлоо.