ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлал боловсруулав

“ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлал”-ыг Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв, багш бэлтгэдэг их дээд сургуулийн төлөөлөл бүхий эрдэмтэн судлаачид БСШУСЯ, Жайка олон улсын байгууллагын хамтран хэрэгжүүлсэн “Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх“(PROCESS) төслийн хүрээнд боловсруулж, БСШУС-ын сайдын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/549 дүгээр тушаалаар батлуулан, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр боллоо.