“Олон хэлт боловсрол” сэдэвт сургалт зохион байгуулав

Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам (БСШУСЯ), Боловсролын Хүрээлэн, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) Үндэсний цөөнхийн эрхийн дээд комисс хамтран “ОЛОН ХЭЛТ БОЛОВСРОЛ” сэдэвт хэлэлцүүлэг 10 сарын 15-ны өдөр хийж, өнөөдөр тус хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн сургалт зохион байгуулав.

Сургалтын үеэр БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа оролцож, үг хэлэв. Тэрээр дэлхий нийтээр даяаршиж буй орчин үед олон хэлний боловсролын асуудал, ялангуяа эх хэл дээр суурилсан хос хэлний боловсрол, стандарт, онцлог талууд зэргийг хөндсөн энэхүү сургалт нь цаг үеэ олсон чухал ажил боллоо гэдгийг онцоллоо.

Сургалтыг ЕАБХАБ-ын ҮЦЭДК-ын Төв Азийн боловсролын хөтөлбөрийн шинжээч Атанасиа Стоянова, Сургуулийн захирал Шавкет Умаров, БХ-ийн ҮЦГМХБСС-ын эрхлэгч У.Туяа нар дараах сэдвийн дагуу удирдан явуулав. Үүнд: “Хос хэл болон олон хэлт боловсролын хэв шинж, төлөвлөлт”, “Хос хэлний боловсролын домог ба бодит байдал. Эх хэл дээр суурилсан олон хэлт боловсрол”, “Агуулга ба хэлний интеграцчилсан сургалт (АХИС). АХИС-ын олон тал, хичээл болон ашиг тус”, “АХИС дахь хамтын ажиллагаа. Багш нарын олон хэлний хөтөлбөрийн стандарт”, “Олон хэлт сургалтыг хэрэгжүүлж буй бусад орны туршлага” зэрэг болно.

БХ-ийн ҮЦГМХБСС