“АЮУЛГҮЙ АМЬДРАХ УХААН”-Ы СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага ЖАЙКА-тай хамтран, Монгол улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийг 2016 оны 11 сараас хэрэгжүүлж байна. Төсөл нь газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх замаар гамшгаас хамгаалах төрийн захиргааны байгууллагын чадавхыг бэхжүүлэх зорилготой. Тус төслийн хүрээнд БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт, ОБЕГ-ын ажлын хэсгийн гишүүдийн оролцоотойгоор цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлэх “Аюулгүй амьдрах ухаан”-ы сургалтын хөтөлбөрийг боловсруулж, энэ оны 4 сард Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд баталсан.

2018 оны 9,10-р сард сургуулийн өмнөх ба ерөнхий боловсролын үндэсний болон орон нутгийн сургагч багш нарыг бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа. Үүнд:

  • 9-р сарын 11-13-нд 52 багш, аргазүйч, мэргэжилтэн нар үндэсний сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдлаа.
  • 9-р сарын 17-20-нд ЕБС-ийн орон нутгийн сургач багш бэлтгэх сургалтад 60 багш, арга зүйч, мэргэжилтэн сууж бэлтгэгдлээ.
  • 10-р сарын 8-11-нд 30 СӨБ-ийн багш, арга зүйч, мэргэжилтэн нарыг бэлтгэлээ.