БНСУ-ын Гёнгин боловсролын их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Боловсролын хүрээлэнгийн захирал доктор /Ph.D/ П.Лхагвасүрэн, БНСУ-ын Гёнгин боловсролын их сургуулийн захирал доктор /Ph.D/ Ку Де Хёг нар хоёр байгууллагын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

 

Энэхүү үйл ажиллагаанд МУБИС-ийн захирал доктор, профессор Д.Мандах, гадаад харилцааны албаны мэргэжилтэн Ж.Энхтуул, Боловсролын хүрээлэнгийн дэд захирал доктор Р.Нямцэрэн, БНСУ-ын Гёнгин боловсролын их сургуулийн төлөвлөлтийн албаны дарга Бак Жол Хи, судалгааны албаны дарга Жү Гил Хун нар оролцсон бөгөөд цаашид боловсролын салбарт хамтран ажиллах хамтын ажиллагааны талаар ярилцлаа.