Бүгд найрамдах Турк улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны хоёр дугаар нарийн бичгийн дарга Хуссейн Шакмакыг хүлээн авч уулзлаа.

Өнөөдөр буюу 8-р сарын 17-ны өдөр Боловсролын хүрээлэнгийн захирал П.Лхагвасүрэн, дэд захирал Р.Нямцэрэн болон холбогдох албаны судлаачдын хамт Бүгд найрамдах Турк улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны хоёр дугаар нарийн бичгийн дарга Хуссейн Шакмакыг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын үеэр хоёр орны боловсролын салбар дах хамтын ажиллагаа, Монгол улс дах үндэстний цөөнх болон гадаад дах монгол хүүхдүүд мөн Монгол улсад амьдарч, суралцаж буй турк хүүхдүүдийн боловсролын асуудлаар ярилцаж, цаашид хоёр тал хамтран ажиллахаар тогтлоо.