XXI зууны хүүхдийн компетенцийн загвар гаргалаа

Боловсролын хүрээлэнгээс “XXI зууны хүүхдийн компетенцийн загвар” захиалгад ажлыг эрдэмтдийн багт өгсөн ба багийн бүрэдэхүүнд МУИС болон МУБИС-ын эрдэмтэдээс гадна бие даасан судлаач ажиллаж судалгааны тайлан хэлбэрээр ажлын үр дүнг гаргасан болно.

Хүрээлэнгийн 5 секторын судлаачид өөрсдийн судалгааны хамаарах сэдвийн хүрээнд шинэ зууны Монголын хүүхэд, залуучуудын компетенцийн чиглэлээр уг тайланг хэлэлцэн; агуулгын хүрээ, нэр томьёоны тайлбар, агуулга ба тайлангийн нэр, монгол хүүхдийн хөгжлийн загварын үндэслэл зэрэг асуудлуудаар хэлэлцүүлэв.

2030 онд Монгол улс, боловсролын ямар үйлчилгээг иргэддээ хүртээснээр ямар иргэнтэй болох вэ гэсэн асуултын хариултад нэгэн сэжим гарсан тайлангийн хүрээнд мэргэжлийн түвшний хэлэлцүүлэг өрнөлөө.