ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛ ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН “МОНГОЛ ХЭЛ, СОЁЛ” СУРГАЛТЫН ЖИШИГ ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

2017.07.28

БСШУС-ын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг, Боловсролын хүрээлэнгийн Үндэсний цөөнх болон гадаад дахь монгол хүүхдийн боловсролын судалгааны сектороос хилийн чанадад буй амьдарч буй монгол хүүхдэд зориулсан “Монгол хэл, соёл” сургалтын жишиг хөтөлбөр”-ийг (цаашид хөтөлбөр гэх) боловсрууллаа. Хөтөлбөрийг боловсруулсан ажлын хэсэгт монгол хэл уран зохиол, түүхийн багш, мэргэжилтэн, бага ангийн багш, үүний дотор хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдэд хичээл зааж буй багш нарын төлөөллөөс гадна “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо” ТББ-ын Боловсролын хорооны гишүүд оролцсон болно. БСШУС-ын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг, Боловсролын хүрээлэнгийн Үндэсний цөөнх болон гадаад дахь монгол хүүхдийн боловсролын судалгааны сектороос хилийн чанадад буй амьдарч буй монгол хүүхдэд зориулсан “Монгол хэл, соёл” сургалтын жишиг хөтөлбөр”-ийг (цаашид хөтөлбөр гэх) боловсрууллаа. Хөтөлбөрийг боловсруулсан ажлын хэсэгт монгол хэл уран зохиол, түүхийн багш, мэргэжилтэн, бага ангийн багш, үүний дотор хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдэд хичээл зааж буй багш нарын төлөөллөөс гадна “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо” ТББ-ын Боловсролын хорооны гишүүд оролцсон болно.

Хөтөлбөрийг боловсруулах хугацаанд БСШУСЯ-ны цахим хуудсанд 2017 оны 3 сарын 22-ноос байрлуулж, 4 сарын 22 хүртэл хугацаанд холбогдох байгууллага, багш нараас санал авч, хэлэлцэн сайжрууллаа. Бидний ажлыг дэмжиж, хамтарч ажилласан дараах эрдэмтэн багш нар, их, дээд сургуулийн холбогдох тэнхимийн хамт олонд баярлалаа. Та бүхэнд аж жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Үүнд:- “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо” ТББ-ын Боловсролын хороог төлөөлж ажилласан хөтөлбөрийн ажлын хэсгийн гишүүн, тус хорооны дарга Ө.Оюунтүлхүүр, багш Эс-Олдох- Боловсролын хороог төлөөлж саналаа агсан Б.Алтанзаяа тэргүүтэй багш нар- МУ-ын ГХЯ-аар дамжуулан саналаа ирүүлсэн, багш  Я. Болортуяа- МУБИС-ийн Багшийн сургуулийн багш док, проф Г.Бямбацэрэн- МУБИС-ийн Монгол хэлний тэнхимийн багш нар- БМТИ-ын ХНХУСА-ны дарга Ш.Оюунцэцэг

Хөтөлбөр нь “хилийн чанадад амьдарч буй хүүхдэд Монгол хэл, бичиг, үндэсний соёл, урлаг, ёс заншил, өв уламжлалаасаа суралцахад нь дэмжлэг үзүүлэх, эх орноороо бахархах, эх хэл, түүх, соёлоо эрхэмлэн дээдлэх, монгол нутгаа судлан мэдэх, хайрлан хамгаалах, хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах, эх оронч үзэл төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх” зорилготой.