Боловсролын хөтөлбөрийн судалгааны секторын үйл ажиллагаа

Сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, агуулга, стандартын асуудлаар:

  • Суурь болон хавсарга судалгаа
  • Сургалтын хөтөлбөрийн бүтцийн судалгаа (Хүрэх ерөнхий ба тодорхой үр дүн, агуулга, арга зүй, орчин, хэрэглэгдэхүүн, хүний нөөц, үнэлгээ, менежмент)
  • Туршилт судалгаа
  • Инновац ба нэвтрүүлэлт, үр дүнгийн шинжилгээ
  • Захиалгат ба төслийн судалгаа

Хийсэн судалгаа, үйл ажиллагааны гол үр дүн (2008-2016 он):
Сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа судлах, боловсруулах, турших, хэлэлцүүлэх, сайжруулах, хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх зэрэг судалгаа шинжилгээ, туршилт, менежментийн ажлуудыг хийсэн. Мөн тусгай хэрэгцээт боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсруулах, турших, практикт нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэсэн.

Сургалтын хөтөлбөрийн судалгааны чиглэлээр:
2013-2014 онд бага боловсролын, 2015-2016 онд суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр, суралцахуйн удирдамжийг ЕБС, их, дээд сургуулийн эрдэмтэн багшнарын оролцоотойгоор багаар хамтран боловсруулж улс орон даяар хэрэгжүүлсэн. 2016-2017 оны хичээлийн жилээс бүрэн дунд боловсролын ахлах ангид мөрдөх сургалтын төлөвлөгөө, цөм хөтөлбөр, зөвлөмжийг судалгаанд тулгуурлан, мэргэжлийн багуудтай хамтран, шинэчлэн боловсруулсан. Үүний дүнд Монгол хэл, нийгмийн ухаан, математик, байгалийн ухаан, урлаг зэрэг багц 15 судлагдахууны цөм хөтөлбөрийг бүх ЕБС-ийн практикт нэвтрүүлэв. Мөн тусгай хэрэгцээтэй суралцагчийг боловсролд тэгш хамруулан сургахад төрөөс баримтлах бодлого (2016-2026 он) баримт бичгийн төсөл боловсруулсан. Түүнчлэн ЕБС-ийн ахлах ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар судалгаа, боловсруулалт хийж, үр дүнг гарган, холбогдох санал, дүгнэлт дэвшүүлж, БСШУСЯ-нд хүргүүлсэн байна.2016 онд эрдэм шинжилгээний өгүүлэл 18, илтгэл 11, сургалтын хөтөлбөр, зөвлөмж, судалгааны тайлан, ном, сурах бичиг, гарын авлага нийт 20 гаруйг бичиж хэвлүүлсэн.