Танилцуулга

Боловсролын хүрээлэнгийн ерөнхий танилцуулга

Алсын хараа: Монгол улсын боловсролын хөгжлийн шинжлэх ухааны үндэслэлийг тодорхойлж, Монгол хүний хөгжилд хувь нэмэр оруулна.

Эрхэм зорилго: Боловсролын судалгаагаар олон улсын түвшинд хүрсэн эрдэм шинжилгээ, арга зүйн тэргүүлэгч байгууллага байна.

Үнэт зүйлс:
ЧАНАРТАЙ СУДАЛГАА
Боловсролын хөгжлийн асуудлаар шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа
СУДАЛГААНЫ УР ЧАДВАР, ЧАДАВХИ
Үндэсний хэмжээнд судалгаа хийх чадавхи, зах зээлд өрсөлдөх, улмаар тэргүүлэх чадвар
ТУРШЛАГА
60 жилийн хугацаанд тасралтгүй ажиллаж ирсэн арвин их туршлага
ХҮМҮҮНЛЭГ, ХАМТЫН АЖИЛЛАГАА
Олон Улсын түвшинд хамтран ажиллах чадвар, чадавхи
МЭДЛЭГТ СУУРИЛСАН ШИНЖЛЭХ УХААНЧ ХАНДЛАГА
Мэдээллийг боловсруулах, мэдлэг бүтээх суралцагч байгууллага

Зарчим:  

ШИНЖЛЭХ УХААНЧ БАЙХ ЗАРЧИМ
– Орчин үеийн шинжлэх ухааны үзэл баримтлал, арга зүйг хэрэглэх
– Судалгаа баталгаа, нотолгоотой байх
– Бүтээл үр өгөөжтэй байх
ХҮМҮҮНЛЭГ БАЙХ ЗАРЧИМ
– Хувь хүний болон хамт олны хүсэл эрмэлзлийг хүндэтгэх
– Эрдэм, судалгааны академик эрх чөлөө, ёс зүйг дээдлэх
– Бүтээл хүний болон нийгмийн сайн сайханд зориулагдсан байх
ЧАНАРТАЙ, ҮР АШИГТАЙ БАЙХ ЗАРЧИМ
– Үйл ажиллагаа, бүтээгдэхүүн нь боловсролын үйлчилгээний чанарын шаардлагыг хангах
– Боловсрол, сургалтын судалгаа арга зүйгээр боловсролын салбарын бүх шатны ажилтнуудад үйлчлэх
– Боловсролын судалгааны мэдээллийг олон нийтэд түгээх сурталчлах

Байгууллагын бүтэц