Үндэсний цөөнх болон гадаад дахь монгол хүүхдийн боловсролын судалгааны сектор

Зорилго
Монгол Улсын угсаатны цөөнхийн хүүхэд болон гадаад дахь монгол хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах талаар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас явуулах бодлогын үндсийг боловсруулж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхэд арга зүйн туслалцаа үзүүлэх
Судалгаа, үйл ажиллагааны чиглэл
Судалгааны чиглэлээр

– Угсаатны цөөнхийн хүүхэдболон гадаад дахь монгол хүүхдийн боловсролын хөгжлийн талаар хавсарга судалгаа явуулж, энэ чиглэлээр захиалгат ба гэрээт ажил гүйцэтгэх
– Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бодлого, шийдвэрийг судалгааны үндэслэлээр хангах

Боловсролын агуулгын хөгжлийн чиглэлээр

– Угсаатны цөөнхийн хүүхэдболон гадаад дахь монгол хүүхдийн боловсролын бодлого, агуулга, арга технологи, үнэлгээг шинэчлэн боловсруулах, боловсронгуй болгох
– Угсаатны цөөнхийн хүүхдэд төрийн албан ёсны хэлийг чанартай зааж сургах арга зүйг боловсруулж хэрэгжүүлэх
– Угсаатны цөөнхийн болон гадаад дахь монголхүүхдэд зориулсан эх хэлний сургалтын хөтөлбөр, заах арга зүйг боловсронгуй болгох
– Угсаатны цөөнхийн болон гадаад дахь монгол хүүхдэд зориулсан хөтөлбөр, сурах бичгийг зохиох, орчуулах багийг сонгох, эх зохиох ажилд аргазүйн зөвлөгөө өгч ажиллах

Боловсролын хүний нөөцийн хөгжлийг дэмжих, нийгэмд үйлчлэх чиглэлээр

– Эрдэм шинжилгээний судалгаа, дүгнэлтэд үндэслэсэн мэдээлэл, аргачилсан зөвлөмж гаргах
– Боловсролын байгууллагын багш удирдах ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих
– Төрийн ба орон нутгийн боловсролын байгууллагын ажилтан, сургуулийн багш, удирдах ажилтанд угсаатны цөөнхийн сурч боловсрох эрхийг хэрэгжүүлэх талаар зөвлөгөө туслалцаа үзүүлэх
– Эрдэм шинжилгээ, сургалтын ажилд боловсролын салбарын эрдэмтдийг урин оролцуулах, мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах

Зарим бүтээгдэхүүнээс


Онцлох үйл ажиллагаануудаас

Хэтийн зорилт

• Монгол Улс дахь угсаатны цөөнхийн хүүхдийн хос хэлний боловсролын судалгааг өргөжүүлж, нэг сэдэвт бүтээл гаргах
• Угсаатны цөөнхийн хүүхдэд зориулсан хос хэлний сургалтын бодлого, агуулга, арга зүй, хөтөлбөрийг боловсруулах
• Гадаад дахь монгол хүүхдэд зориулсан хэл соёлын хөтөлбөрийг өргөжүүлэн гүнзгийрүүлэх
• Гадаад дахь монгол хүүхдэд зориулсан цахим сурах бичиг, унших бичгийг сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохируулан цувралаар хэвлэн нийтлүүлэх
• Казах, тува хүүхдэд зориулсан хичээлээс гадуурх унших бичгийг хос хэлээр хэвлэн нийтлүүлэх

 

Ажилтан, албан хаагчид:

#Албан тушаалОвог нэрУтасЦахим шуудан
1Секторын эрхлэгч, гадаад дахь монгол хүүхдийн боловсролын судалгаа хариуцсан ЭШАУ.Туяа318424tuya@mier.mn
2Үндэсний цөөнхийн хүүхдийн монгол хэлний боловсролын судалгаа хариуцсан ЭШАД.Баттогтохbattogtokh@mier.mn
3Үндэсний цөөнхийн хүүхэд /казак/ -ийн эх хэлний боловсролын судалгаа хариуцсан ЭШАЖ.Зүлмираzulmira@mier.mn
4Үндэсний цөөнхийн хүүхэд /тува/ -ийн эх хэлний боловсролын судалгаа хариуцсан ЭШАХ.Гансүхgansukh@mier.mn
5Үндэсний цөөнх болон гадаад дахь монгол хүүхдийн сургалтын хэрэглэгдэхүүн, орчны судалгаа хариуцсан ЭШАА.Ханатkhanat@mier.mn